2026 оны 01 дүгээр сарын 26-нд Зэст багийн зохион байгуулагчаар ажиллаж буй М.Амгаланг Баян-Өндөр сумын ажлын албанаас ирж уулз хэмээн дууджээ. Дуудлагын шалтгаан нь Зэст багийн Засаг дарга Д.Отгонжаргалын гаргасан хүсэлттэй шууд холбоотой байна. Тодруулбал, Д.Отгонжаргал нь 2025 оны 10–11 дүгээр сард багийн Засаг даргын сонгууль болох гэж буйтай холбогдуулан Баян-Өндөр сумын ЗДТГ-т хандан, одоо ажиллаж буй багийн зохион байгуулагчийг сольж, өмнө нь ажиллаж байсан н.Оюунсайханыг буцаан томилуулах хүсэлт гаргасан байжээ. Үүний үндсэн дээр сумын зүгээс М.Амгаланг сэлгэн томилох тушаалтай танилц хэмээн дуудсан нь энэ аж. М.Амгалангийн хувьд 2003 онд Зэст багт ажиллаж байсан, 7 жилийн өмнө Уурхайчин багт ажиллаж байхад нь мөн сэлгээгээр Яргуйт баг руу томилогдож, тэндээ 7 жил ажилласан. Өнгөрсөн жилээс Зэст багийн зохион байгуулагчаар ажиллаж, жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Багийн зохион байгуулагч бол төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан биш. Гэтэл багийн Засаг даргын сонгуультай холбоотойгоор өөрийн таньдаг 5 хүний санал авах зорилгоор зохион байгуулагчийг сольж, өөрийн хүнээ тавих эрх багийн Засаг даргад бий юу? Энэ үйл явц нь багийн Засаг дарга нар сонгуулийг өөрсдийн эрх ашгийн төлөө ашиглаж, төрийн албыг хувийн штаб мэт ойлгож байгааг илтгэж байна. Сонгуулийн өмнөхөн зохион байгуулагчийг солих оролдлого нь: Төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулж, төрийн албыг улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж, Сонгуулийн шударга, ил тод байдалд ноцтой эргэлзээ төрүүлж байна. Зэст багийн Засаг дарга болон багийн зохион байгуулагчийн хооронд үүсээд буй энэхүү процесс нь багийн Засаг даргын сонгууль үнэхээр хууль ёс, ном журмын дагуу явагддаг уу? гэсэн асуултыг бодитоор тавьж байна. Суудлаа хадгалахын тулд төрийн албан хаагчийг золиосолдог дарга нарт хэн хариуцлага тооцох вэ? Сонгуулийн өмнөх ийм илт ашиг сонирхлын зөрчилд холбогдох байгууллагууд нүдээ аних уу?
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
Тийм ч хүн биш дээ