Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэл, 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт хийлээ

Уулзалтын үеэр Орхон аймагтай холбоотой хэд хэдэн саналыг илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэл, 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт хийлээ

Уулзалтын үеэр Орхон аймагтай холбоотой хэд хэдэн саналыг илэрхийллээ. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8-11 жилийн хугацаанд баригдаж дуусаагүй 10 барилга байна. Магадлангаа улсын төсөв дээр нэмүүлэх гэж хугацаа авдаг зэрэг хариуцлагагүй байгууллагуудыг хар жагсаалтад оруулах, худалдан авалтыг орон нутаг руу нь шилжүүлэх санал

Төрийн албаны тухай хуулийн дагуу босоо удирдлагатай байгууллагуудын удирдлагуудын томилгоог хийж албажуулж өгөх

2025 оны сүүлээр санхүүжилтээ авч чадаагүй ААН, компаниудад нэгдүгээр сарын 10 гэхэд санхүүжилтыг  олгоно гэсэн боловч одоог хүртэл олгогдоогүй байна. Харьяа яаманд чиглэл өгч, дэмжлэг үзүүлж компаниудын санхүүжилтыг олгоход анхаарч өгөх 

Энэ онд Эрдэнэт хотын 50 жилийн ой тохиож байгаа. Ойн баяр наадмыг ирэх долоодугаар сарын сүүлээр зохион байгуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Ойн баяр наадмыг, бүсийн хурдан морьны уралдаантай хамтатган тэмдэглэх шийдвэрийг Засгийн газраар хэлэлцүүлж товыг гаргаж өгөхийг

Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай шүүхийн маргаантай явдаг  нэг асуудал нь усны алдагдлаас үүссэн төлбөрийн өр. Одоогийн байдлаар 22 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн байгаа. Усны тухай хуулиараа бид төрийн байгууллага байгуулах ёстой байдаг. Үүнд онцгой анхаарч шийдэл гаргаж өгөхийг тус тус хүслээ.

Мэдээ танд ямар санагдав?

0
1
0
0
1
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл