Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Улс төр

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЯШАР ГҮЛЭР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Түүнийг   Монгол   Улсын   Батлан   хамгаалах   яаманд   хүрэлцэн   ирэхэд   төрийн   Хүндэт   харуул   болон   Батлан   хамгаалах   яамны   удирдах   бүрэлдэхүүн   хүндэтгэн   хүлээж   авснаар   айлчлал   эхлэлээ .

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЯШАР ГҮЛЭР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Түүнийг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд төрийн Хүндэт харуул болон Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээж авснаар айлчлал эхлэлээ.

Үргэлжлүүлэн талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцож, яриа хэлэлцээ хийв. Энэ үеэр Түрэг судлалын хүрээнд явуулж буй археологийн судалгааг өргөжүүлж, монгол цэргийн түүх, өв соёлыг хамтран судлах, эрүүл мэндийн салбарын туршлага солилцох, цэргийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, цэргийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад санал нэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд хүндэтгэл үзүүлж, Их хар сүлдний утга учрыг тайлбарлан, монгол өв соёлоо таниулав. БНТУ-ын Үндэсний Батлан Хамгаалахын сайд Яшар Гүлэрийн айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад байгуулагдсан бага оврын сумны үйлдвэрийн нээлтэд оролцсоноор үргэлжилнэ.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл