Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Улс төр

Оюут багт Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох нөхөн сонгууль ирэх 6 дугаар сард болно

Баян-Өндөр сумын ИТХ төлөөлөгч сонгох нөхөн сонгууль 06 сарын 22-ны өдөр болно.

Оюут багт Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох нөхөн сонгууль ирэх 6 дугаар сард болно

Баян-Өндөр сумын ИТХ төлөөлөгч сонгох нөхөн сонгууль 06 сарын 22-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан 2025 оны 04 сарын 21-ний өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга Өлзийбаяраар удирдуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн хороо байгуулагдан ажиллаж эхэлжээ. Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу ирэх сарын 8-ны дотор хэсгийн хороод байгуулагдах бөгөөд Оюут багийн Политехник коллежийн спорт заал, 8-р сургуулийн спорт заал болон 8-р сургуулийн шинэ өргөтгөлийн спорт зааланд хэсгийн хороод байгуулагдана. Сонгуульд оролцохоор 2 нам эвсэл хүсэлт ирүүлсэн бөгөөд хэсгийн хорооноос хянан үзэж 05 сарын 17-ны дотор сумын сонгуулийн хороонд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ. Сонгуулийн сурталчилгааны ажил 6 сарын 7-ны өдрөөс эхлэх ба ухуулах самбарыг сумаас тогтоосны дагуу Оюут багийн нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулахаар төлөвлөжээ. Орхон аймагт зөвхөн Оюут багт нөхөн сонгууль болох тул тухайн багийн иргэний шилжилт хөдөлгөөнийг 04 сарын 23-ны өдрөөс 06 сарын 23-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэрийг тус тус гаргажээ.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл