Үндсэн агуулга руу шилжих
Ням гариг 2026.11.01 Орхон 0° · -6°/1° Үүлэрхэг USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Улс төр

PoliNext хөтөлбөрийн нээлт Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Орхон аймгийн Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “PoliNext” хөтөлбөр 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

PoliNext хөтөлбөрийн нээлт Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Орхон аймгийн Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “PoliNext” хөтөлбөр 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн залуучуудыг чадавхжуулах, бодлогын боловсрол олгох, манлайллыг хөгжүүлэх зорилготой 1 жилийн хугацаатай сургалт юм.

Хөтөлбөрийн зорилго:

“PoliNext” хөтөлбөр нь:

  • Эдийн засаг, хууль эрх зүй, төрийн удирдлага, төсвийн хяналт, нийгмийн оролцоо зэрэг чухал чиглэлүүдээр
  • 12 модуль бүхий шаталсан сургалт
  • Инновац, техник технологид суурилсан шийдлүүд ашиглах чадварыг хөгжүүлэх
  • Залуусыг бодлогын оролцоонд бэлтгэх
    зорилгуудыг агуулж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээнд:

  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал
  • Конрад Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк
  • Ардчилсан намын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Бат-Од
    нар оролцож, хөтөлбөрт оролцож буй 50 залуу сэтгэгчид батламж гардууллаа.

🗣️ Н.Ганибал хэлэхдээ:

“Хувь хүний, эдийн засгийн, улс төрийн, шударга ёсны, үндэсний эрх чөлөө бол Ардчилсан намын үзэл баримтлалын амин сүнс юм. Ийм нийгмийг бүтээхэд манлайлах залуусыг бид эндээс бэлтгэнэ.”

Тэрбээр мөн Монголын залуусын гадагш чиглэсэн шилжилт нэмэгдэж буй энэ үед нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Цаашдын төлөвлөгөө:

Хөтөлбөрийн хүрээнд:

  • 1 жилийн турш үргэлжлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлгүүд
  • Хувь хүний хөгжил, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд
  • Мэргэжлийн менторуудтай хамтран ажиллах боломжууд
    багтсан байна.

 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
2
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл