Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Орхон аймаг, Эрдэнэт хотын баяр наадмыг наймдугаар сарын 1,2-нд тэмдэглэнэ

Аймгийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж, төсвийн задаргааг хэлэлцэж баталлаа.

Орхон аймаг, Эрдэнэт хотын баяр наадмыг наймдугаар сарын 1,2-нд тэмдэглэнэ

Аймгийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж, төсвийн задаргааг хэлэлцэж баталлаа.
Засгийн газрын   2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар тогтоолоор   Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103  жилийн ой, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон Илгээлтийн эзэдийн 50 жилийн ой, хурдан морины 2024 оны хангайн бүсийн уралдаан, Орхон аймаг, Эрдэнэт хотын баяр наадмыг наймдугаар сарын 1,2-нд тэмдэглэх товийг баталсан. 

Баяр наадмын зохион байгуулах хороо нь дэргэдээ гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авах, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах,  үндэсний бөх, хурдан морь, сур шагайн харваа, хэвлэл мэдээлэл, хот тохижилт, чимэглэл, хэв журам зэрэг 10 салбар комисстой байна.   Энэ жилийн баяр наадмын нийт төсөв 1 тэрбум 28 сая төгрөг. Салбар комиссуудаас 1 тэрбум 350 сая төгрөгийн санал оруулж ирсэн ч төсөвт багтаахын тулд хасалт хийсэн гэдгийг албаныхан хэллээ. 

Төлөөлөгчид хурдан морины уралдааны зам, сур, шагайн харваан мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх, Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, тохижилт, баяр наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүнд төлөөлөгчдийн төлөөллөөс оруулах  зэрэг асуудлаар  санал хэлж, асуулт асуув.  Ийнхүү баяр наадмыг зохион байгуулах 1 тэрбум 28 сая төгрөгийн төсвийг 65 сая төгрөгөөр нэмэгдүүлж батлахыг төлөөлөгчид дэмжлээ. 

Ингэхдээ  610 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас, 200 сая төгрөгийг  Илгээлтийн эзэдийн 50 жилийн ой, хангайн бүсийн хурдан морины уралдаан, баяр наадмыг зохион байгуулах зардлаас, 218 сая төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны зардлаас гаргаж санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.  Шилжих үлдэгдлийн зардлаас хүүхдүүдэд нэмэлтээр олгоход шаардлагатай  урамшууллын зардал 40 сая, био нойлын асуудлыг шийдэхэд шаардлагатай 25 сая төгрөгийг тус тус нэмж баталлаа.  

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл