Орхон аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн, аймгийн харьяалалтай 2-4 дүгээр дамжааны оюутнуудын дунд “ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зараллаа. Тус хөтөлбөрийг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Хойд бүсийн хөгжлийн төв хамтран зохион байгуулна.
“ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ” хөтөлбөрийн зорилго нь Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжлийг шинэ шатанд гаргах шинэ илгээлтийн эздийг уриалан дуудах юм.
Өнөөгийн Эрдэнэт хотын их бүтээн байгуулалт “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 оноос эхэлж улмаар 1974 оны наймдугаар сард анхны 54 залуу ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД ирснээр эхэлсэн түүхтэй. “Зууны манлай бүтээн байгуулалт”-ыг босгосон илгээлтийн эздийн 50 жилийн ой өнгөрсөн наймдугаар сард болж, Эрдэнэт хотын ирэх 50 жилийн түүхийн шинэ хуудас нээгдсэн билээ.
Тэтгэлэгт Орхон аймагт ЕБС-иа суралцаж төгссөн 18-30 хүртлэх насны оюутнууд, Монгол Улсад суралцаж байгаа болон гадаад улсад суралцаж байгаа оюутан хамрагдах боломжтой.
Тэтгэлэгт хамрагдах мэргэжлүүд:
1. Хот төлөвлөлт ба бүс нутгийн төлөвлөлт
2. Байгал орны инженер
3. Барилга, зам гүүрний инженер
4. Эрчим хүчний инженер
5. Үйлдвэрлэлийн инженер
6. Уул уурхайн инженер
7. Металлурги, металлын технологийн инженер
8. Авто тоног төхөөрөмжийн инженер
9. Мэдээллийн технологийн инженер
10. Хэрэглээний шинжлэх ухаан /математик, физик, хими/
11. Эмч
12. Багш гэсэн 12 мэргэжлээр суралцаж буй шаардлага хангасан 12 оюутан тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагдана.
Тэтгэлэг хүсэгчид тавигдах шаардлага:
• 2024-2025 оны хичээлийн жилд Монгол улсын их дээд сургуулиудад 2-4 курст суралцдаг байх
• Сурлагын голч дүн 3.0 аас дээш байх
• Олон нийтийн арга хэмжээнд оролцдог, зохион байгуулдаг, манлайлагч байх
• Гаргасан амжилт, шагнал урамшууллууд:
• Хувь хүний ур чадвар, харилцаа хандлага сайтай байх
Тэтгэлэг хүсэгчийн бүрдүүлэх материал:
1. Анкет, цээж зураг /3х4/ холбоо барих утасны дугаар 1-2 дугаар заавал бичих
2. Сургуулийн тодорхойлолт, дүнгийн голчийг албан ёсоор баталгаажуулсан байх/
3. Ангийн багш эсвэл удирдагч багшийн тодорхойлолт
4. ЭРДЭНЭТ-ШИНЭ ИЛГЭЭЛТ сэдвээр 500-гаас доошгүй үгтэй эссэ бичих /Компьютерт шивсэн байх/Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцаан олгохгүй/
Материал илгээх:
- erdenetshineilgeelt@gmail.com цахим хаяг материалаа ирүүлнэ үү.
- Нэмэлт мэдээллийг 86087776 дугаараас тодруулна уу.
Сонгон шалгаруулалт:
Тэтгэлэгт хөтөлбөрийн зохион байгуулагч “Хойд бүсийн хөгжлийн төв”, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Орхон аймгийн ЗДТГ-аас бүрдсэн шүүгчийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалт явуулна.
Материал хүлээн авах хугацаа:
- Өргөдлийн материалыг 2024 оны 9-р сарын 22-ний 18.00 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.
- Шалгаруулалтын 2024 оны 9-р сарын 24-нд Эрдэнэт хотод зохион байгуулна.
0 сэтгэгдэл