Баян-Өндөр сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийг анхдугаар хуралдаанаар Баян-Өндөр сумын Засаг даргад МАН-аас Б. Мөнхбаярыг, Ардчилсан намаас А.Түвшинжаргал нарын нэрийг дэвшүүлсэн. Тэгвэл Яагаад Ардчилсан намаас олон жил сөрөг хүчин хийсэн МАН-ын гишүүн улс төрийн тогоонд өөрийн байр суурьтай гэж тодотгож болох А.Түвшинжаргалыг дэвшүүлэх болов. Тэрээр Орхон аймаг, Баян-Өндөр сумын МАН-ын хороо хуралдахад надад зар хүргээгүй миний хувьд Баян-Өндөр сумын МАН-ын хорооны даргыг нийтдээ 12 жил хийж байна, албан ёсны тамга тэмдгийг эзэмшиж байгаа хүн. Миний хувьд сүүлийн үед МАН-ын хэсэг бүлэг хүмүүс намын үндсэн дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа учир илчилж шүгэл үлээч байгаа цаашдаа ч үлээх болно. Баян-Өндөр сумын намын дарга нь бурхан болчхоогүй, ял шийтгэл шүүхээр аваагүй байхад хуралдаа оролцуулах л ёстой үүнийг би зориуд засаг даргын өрсөлдөөнд оруулахгүй гэсэн намын бодлого байна гэж харж байгаа тийм учраас Ардчилсан намаас нэр дэвшүүлснийг хүлээж авч байгаа юм. Манай намын 16 төлөөлөгч бол бүгд айдастай, намайг нэр дэвшүүлэх эр зоригтой тийм төлөөлөгч байхгүй, тийм учраас зориуд сөрөг хүчнээс нэр дэвшиж байна. Юм учиртай байдаг гэж ус урсдаг, өвөл хөлддөг, буцаад урсдаг гэдэг шиг БИ МАН-Д ИНГЭТЛЭЭ АД ҮЗЭГДЭНЭ ГЭЖ ОГТ БОДСОНГҮЙ 2012 онд цөөнх болчихсон байхад би энэ намын төлөө ТУГ болж ЭР болж явсныг Эрдэнэтийн иргэд мэднэ гэхдээ намдаа гомдож байгаа юм бол алга, цаашдаа үндсэн дүрмээ баримтлахгүй бол МАН Орхон аймагт тун хэцүү байдалд орсон гэдгийг намын гишүүд, дэмжигчид, Эрдэнэтчүүд маань ойлгоосой гэж хүсэж байна. Өнөөдөр намайг Ардчилсан намын гишүүн юм шиг ойлгуулахыг манай удирдлагууд их хичээж байгаа гэхдээ би одоохондоо намаа солиогүй, солих ч үгүй ,цаашдаа энэ намыг сайжруулах, шинэчлэхэд зүтгэх болно гэв.
Энэ Түвшинжаргал тун зөв шийдэж Ёид энэ хүрэнбулгийн хөндийдөө танай манай гэлгүй нэгэн зүгт явах ёстой