Үндсэн агуулга руу шилжих
Ням гариг 2026.11.01 Орхон 0° · -6°/1° Үүлэрхэг USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Улс төр

Б.Зоригтбаярыг Орхон аймгийн Засаг даргаар батламжиллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн 15 дахь Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар Бямбадашийн Зоригтбаярыг      батламжиллаа.

Б.Зоригтбаярыг Орхон аймгийн Засаг даргаар батламжиллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн 15 дахь Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар Бямбадашийн Зоригтбаярыг      батламжиллаа. 

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Б.Зоригтбаярын нэрийг дэвшүүлж 51.3 хувийн саналаар дэмжигдсэн юм. Ийнхүү Ерөнхий сайдад уламжилсаны дагуу 2024 оны арван нэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарчээ. 

Бямбадашийн Зоригтбаяр нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1983 онд төрсөн.  Ам бүл 6. Эдийн засагч, хүн амзүйч мэргэжилтэй. Орхон аймгийн Жаргалант сумын ХААН банкны эдийн засагч, Орхон аймгийн Төрийн банкны тооцооны төвийн захирал зэрэг албыг тус тус хашиж байсан. 2016 оноос Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байна.
- 2012 онд Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч
- 2016 онд Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч
- 2020 онд Орхон аймгийн ИТХ-ын болон Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч
- 2015-2021 он хүртэл Жаргалант сумын МАН-ын хорооны дэд дарга, 
- 2021 оноос одоог хүртэл Жаргалант сумын МАН-ын хорооны даргын үүргийг гүйцэтгэж байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл