Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

I-VI хорооллын орон сууцны байрнуудын дулаан, цэвэр усны шугам сүлжээг шинэчлэн

Жилийн дөрвөн улиралд аваар гэмтэл хамгийн ихээр гардаг, зайлшгүй шинэчлэх шаардлагатай шугам сүлжээгээ шинэчилнэ.

I-VI хорооллын орон сууцны байрнуудын дулаан, цэвэр усны шугам сүлжээг шинэчлэн

Жилийн дөрвөн улиралд аваар гэмтэл хамгийн ихээр гардаг, зайлшгүй шинэчлэх шаардлагатай шугам сүлжээгээ шинэчилнэ. Ялангуяа, цэвэр усны алдагдлыг бууруулах, дулааны горим ачааллыг багасгахад энэ жилийн инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтын ажил чиглэгдсэн. Шинээр барилга, байшин баригдаж өргөжин тэлэхийн хэрээр айл өрхийн дулааны горимд өөрчлөлт орж  байдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн айл өрхийн орон сууцны байрны хажууд барилга баригдахад шугамаас шалтгаалан үндсэн хороолол Уурхайчин, Бүрэнбүст, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот багийн  орон сууцны хорооллын  халаалтын чадамж муудахад нөлөөлж байгаа. I-VI хорооллын орон сууцны байрнуудын дулаан, цэвэр усны шугам сүлжээг шинэчлэхэд л 10 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн.  Инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн  нийт хөрөнгө оруулалт нь 27 тэрбум төгрөг  байна. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд нэгдүгээрт, хуучны зургаан  микрийн дулааны горим тэнцвэртэй болно. Хоёрдугаарт, усны алдагдал багасна. Дулааны горим тохируулгатай, дулааны найдвартай ажиллагааг  бий болгосон, усны алдагдалгүй, үл хамаарах системд холбох гэхчлэн өөрчлөлтийг хийх цөм хөрөнгө оруулалтын ажил юм.

Өөрөөр хэлбэл,  ашиглалтын хугацаа дууссан шинэчлэх шаардлагатай 210 км шугам сүлжээний 7 хувийг шинэчилж, орон сууцны хорооллын 5824 өрхийг хангаж буй инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирч, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангагдах ач холбогдолтой.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл