Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

“Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн нь долоон бүсээс анхлан хойд бүсд болж байгаагаараа онцлогтой болж байна

Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилгоор “Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал” хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн эхэллээ.

Зөвлөгөөн хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр таван байршилд сургалт хэлэлцүүлэгүүд эхэлжээ. 
Уурхайчин соёлын ордоны их танхимд “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ, сургалт  хэлэлцүүлэг болж төрийн албаны хуулийн хүрээнд дагаж мөрдөх шинэчлэгдсэн журамуудын танилцуулга хийнэ. 
Харин бага танхимд “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ”  хэлэлцүүлэгийн хүрээнд 2022 оны  нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн онцлог заалтуудыг танилцуулж байна. 
Өнөөдрийн сургалт хэлэлцүүлгүүдэд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, ТАЗ-ын гишүүн Б.Идэрчулуун, Маргаан хянан шалгах газрын дарга  Ч.Бат-Эрдэнэ зэрэг төрийн албаны зөвлөлийн гишүүд болон Орхон Булган Хөвсгөл аймгийн 420 гаруй төрийн албан хаагч оролцохоор хүрэлцэн иржээ.  “Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн нь Монгол Улсын төрийн албаны Зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа бөгөөд долоон бүсээс анхлан хойд бүсд болж байгаагаараа онцлогтой. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
1
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл