Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Жаргалант суманд хашааны өнжмөл шар өвсийг хараа хяналтгүй шатааснаас гал түймэр гарчээ

Орхон аймгийн хэмжээнд 2025 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар 5 удаагийн ахуйн, 4 удаагийн ой хээрийн түймэр гаржээ.

Жаргалант суманд хашааны өнжмөл шар өвсийг хараа хяналтгүй шатааснаас гал түймэр гарчээ

Орхон аймгийн хэмжээнд 2025 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар 5 удаагийн ахуйн, 4 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. ОБГ-аас Баян-Өндөр, Жаргалант сумын иргэдэд гал түймрээс урьдчилан сэрэмжлүүлэх чиглэлээр мэдээлэл өгсөн эсэхийг шалгах, шалтгаан нөхцлийг тодорхойлохыг Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр өчигдөр буюу (4 сарын 14)-ны өдөр үүрэг болгосон гэтэл өнөөдөр буюу 04 дүгээр сарын 15 нд Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт хашааны өнжмөл шар өвсийг хуурайшлын зэрэг өндөртэй үед хараа хяналтгүй шатаасан иргэний буруутай үйл ажиллагаанаас үүдэн обьектийн түймэр гарч 1200 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хашаа, амбаар болон бусад эд хөрөнгө сүйдсэн харамсалтай явдал тохиолдлоо. Жаргалант сумын ЗДТГ, Жаргалант-Ус ОНӨХК болон аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах салаатай хамтран галын 1 цаг 20 минутанд бүрэн унтрааж дуусжээ. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл