Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2028 он хүртэл хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

         Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2028 он хүртэл хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

         Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Г.Ёндон нар Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2028 он хүртэл хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. 
            Ашигт малтмалын хуулийн хүрээнд 2017 оноос эхлэн гурван жил тутамд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Энэ удаад 2025-2027 оныг дуустал байгаль орчин, экологи, геологи хайгуул, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, боловсрол, дэд бүтэц, нийгмийн асуудал, бүтээн байгуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар гэрээнд тусгажээ. 
         Түүнчлэн ирэх жил тохиох Орхон аймаг, Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтаж хийх бүтээн байгуулалты ажлууд болон ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. 
             Энэ удаагийн гэрээний онцлог заалтуудын нэг нь Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийг хурдасгах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хамтран хэрэгжүүлэх юм. Үүнд: Төлөвлөлттэй хот, Цэвэр агаартай хот, Ухаалаг хот, Чанартай авто замтай хот, Ногоон хот, Эрүүл, оюунлаг хот, Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор, Үйлдвэрлэл, технологийн парк, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах-Эрдэнэт машин” цогцолбор, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор хотхон байгуулах, Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах,  Хаягдлын шинэ сан байгуулах гэсэн 12 төслийн санхүүжилтийг хамтран шийдвэрлэж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажээ. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл