Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Шилдэг зам ХХК-ийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүллээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын VI хорооллын  уулзвараас Их залуу баг хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлыг  гүйцэтгэх тендерт “Шилдэг зам” ХХК  шалгарч, 2024.

Шилдэг зам ХХК-ийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүллээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын VI хорооллын  уулзвараас Их залуу баг хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлыг  гүйцэтгэх тендерт “Шилдэг зам” ХХК  шалгарч, 2024.05.08-наас   2024 оны 10 дугаар сарын 11-н хүртэл /149 хоногийн хугацаанд/  гүйцэтгэхээр   гэрээ байгуулсан. 

Гэрээний  хугацаанд ажлаа гүйцэтгээгүй  тухайн компани гэрээ сунгах хүсэлтээ  захиалагч талд ирүүлж   2025 оны 7 дугаар сарын 1 хүртэл гэрээг  сунгасан. Дээрх хугацаанд захиалагчийн зүгээс тухайн замын ажлыг урагшлуулах, ашиглалтад оруулах талаар  онцгой анхаарч, дэмжин ажилласан болов  ч “Шилдэг зам” ХХК-ийн гэрээнд заасан  авто замын ажил удааширч, үр дүн гараагүй  тул 2025 оны 8 дугаар сарын 19-нд 01/2456 дугаартай албан бичгээр  2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөр БЗА-7224 дугаартай  гэрээг цуцлах мэдэгдлийг  хүргүүлсэн.  

Тухайн компани нь орон нутгийн төсвийн 13.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр VI хорооллын  уулзвараас Их залуу баг хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэхээс, хийсэн ажил  нь   38.8 хувийн гүйцэтгэлтэй,  5,1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.

Гэрээг цуцалж байгаатай холбоотойгоор дутуу  ажлыг гүйцэтгүүлэх тендер сонгон шалгаруулалтыг зохион  байгуулна.  Мөн “Шилдэг зам” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, алдангийг  нэхэмжилж шүүхэд хандана. 

Мэдээ танд ямар санагдав?

1
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл