Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Орхон аймгийн гэр хорооллын хөрсний 70 гаруй хувь нь бохирдолтой нь тогтоогджээ

Орхон аймгийн хэмжээнд хийсэн хөрсний чанарын судалгаагаар гэр хорооллын бүсийн хөрсний 70 гаруй хувь нь ихээхэн бохирдолтой болох нь тогтоогдсон байна.

Орхон аймгийн гэр хорооллын хөрсний 70 гаруй хувь нь бохирдолтой нь тогтоогджээ

Орхон аймгийн хэмжээнд хийсэн хөрсний чанарын судалгаагаар гэр хорооллын бүсийн хөрсний 70 гаруй хувь нь ихээхэн бохирдолтой болох нь тогтоогдсон байна. Судалгаанд дурдсанаар, айл өрхийн ил задгай жорлон, ахуйн болон угаадасны усны шүүрэл, буруу хаягдал ус зайлуулах тогтолцоо зэрэг нь хөрсний бохирдлын гол шалтгаан болж байгаа аж.Орхон аймагт одоогоор 600 гаруй гүний худаг ашиглалтад байгаа бөгөөд эдгээрийн дийлэнх нь хашаа, буудлын дотор байрладаг тул ундны усны чанарт ч мөн сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гүний худгийн тоог хязгаарлах, шинээр зөвшөөрөл олгохдоо хөрсний болон усны нөөцийн үнэлгээнд тулгуурлан шийдвэр гаргах бодлогыг баримталж байгаа аж. Түүнчлэн цаашид гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах, төвлөрсөн бохирын шугам сүлжээнд холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл