Орхон аймгийн Засаг дарга, Эрдэнэт хотын Захирагч Б.Зоригтбаяр нь ажлаа хүлээн авмагц хууль, журам, бодлогын баримт бичгүүдийг нарийвчлан судалж, хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аймгийн хөгжлийг дэмжих олон талт бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Аймгийн Засаг даргын зүгээс Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, гадаадын зээл тусламжийг үр ашигтай ашиглах зорилгоор холбогдох байгууллагуудтай албан уулзалт хийж, төсөл, ажлын даалгавраа боловсруулж эхэлсэн байна.
Орхон аймгийн хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эхлээд аймгийн санхүүгийн нөөц, статистик тоон үзүүлэлтээ нарийвчлан судалжээ. Энэ онд аймгийн төсвийн 80 хувийг хотын суурь дэд бүтцийг сайжруулах хоёр том ажилд төвлөрүүлсэн байна. Нэгдүгээрт, цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, хоёрдугаарт, инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлууд юм. Өнгөрсөн онд 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 110 ажил хийгдсэн бөгөөд авто зам, инженерийн шугам сүлжээний ажлууд 2025 онд үргэлжилж байна. Хотын авто замыг шинэчлэх зураг төсөв батлагдахад хөрөнгө оруулалтын зардал 50 тэрбумаас 65 тэрбум төгрөг болж нэмэгдсэн тул зөрүү 15 тэрбумыг 2025 оны төсөвт тусгажээ. Одоогоор хоёр ажил хугацаанаасаа хоцорч байгаа ч бусад бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орсон байна. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын санхүүжилтээр нийт дөрвөн том ажил зэрэг хийгдэж байгаа бөгөөд үүний дотор авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 320 метр урттай, гэрэл дохиотой уулзварыг шинээр байгуулснаар нэвтрэлт 50 хувиар нэмэгджээ. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 152 метр дулааны шугам өргөтгөж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 108 метр цэвэр усны шугам, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Уртцагааны гудамжны 560 метр урт цэвэр усны шугамыг шинэчилсэн байна. Үр дүнд нь 6,788 айл өрх, 502 аж ахуйн нэгжийн усан хангамжийн найдвартай байдал сайжирчээ. Аймгийн хэмжээнд энэ онд нийт 12.7 км инженерийн шугам сүлжээг шинэчилсэн нь ашиглалтын хугацаа дууссан 163 км шугамын 8 хувийг шинэчилсэн үзүүлэлт юм. Үүний үр дүнд 5,824 өрхийн ус хангамжийн найдвартай байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжирсан байна. Мөн аймгийн төсвийн 4.8 тэрбум төгрөгөөр долоон байршилд нийт 380 гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, ирэх жил Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан тохижилт, гэрэлтүүлгийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 2025 онд аймгийн төсвийн 40 тэрбум төгрөгийг цахилгаан эрчим хүчний салбарт зарцуулж, нийт 70 гаруй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Энэ онд л гэхэд 53 байршилд 12.5 км авто замыг өргөтгөн шинэчилж, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлт гарцуудыг шинээр байгуулжээ. Ийнхүү Орхон аймагт хотын дэд бүтцийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд шат дараатай хэрэгжиж байна.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
ажлын.амжилт.
ажлын.амжилт.
ажлын.амжилт.