Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Соёлыг түгээе “Хайр бэлэглэе” аяны хүрээнд Хөгжимтэй угталт Авто тээврийн төвд зохион байгуулав

Орхон аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар хамтран 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд “Соёлыг түгээе” аяныг зарлан хэрэгжүүлж байна.

Соёлыг түгээе “Хайр бэлэглэе” аяны хүрээнд Хөгжимтэй угталт Авто тээврийн төвд зохион байгуулав

Орхон аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар хамтран 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд “Соёлыг түгээе” аяныг зарлан хэрэгжүүлж байна. Уг аян нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хотын иргэдэд зөв хандлага, эерэг соёл түгээх зорилготой юм.

Аяны хүрээнд Хэмнэл соёлын төвийн хөгжмийн гурвал Эрдэнэт хотын иргэдийг хөгжимт аялгуугаар угтах “Хөгжимтэй угталт” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн угталт Авто тээврийн төвд боллоо. Уран уянгалаг хөгжмийн аялгуугаар өглөөг угтсан иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлсэн байна.Аяны нээлтийг аймгийн ЗДТГ түүчээлэн зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд “Хөгжимтэй угталт”-д үе шаттайгаар нэгдэж байна.

#СОЁЛЫГ_ТҮГЭЭЕ

#ЗӨВ_ХАНДЛАГА_ХОТЫН_СОЁЛ

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл