Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Орхон аймгийн газрын харилцааны 2025 оны биелэлт ба 2026 оны үйл ажиллагааны чиглэлүүдийг баталлаа

Орхон аймгийн Газрын харилцааны байгууллага 2025 оны үйл ажиллагааны биелэлтээ дүгнэж, ирэх 2026 онд хэрэгжүүлэх газрын харилцаа, газар зохион байгуулалт, барилга хот байгуулалт болон хяналт шалгалтын чиглэлийн ажлуудыг тодорхойлов.

Орхон аймгийн газрын харилцааны 2025 оны биелэлт ба 2026 оны үйл ажиллагааны чиглэлүүдийг баталлаа

Орхон аймгийн Газрын харилцааны байгууллага 2025 оны үйл ажиллагааны биелэлтээ дүгнэж, ирэх 2026 онд хэрэгжүүлэх газрын харилцаа, газар зохион байгуулалт, барилга хот байгуулалт болон хяналт шалгалтын чиглэлийн ажлуудыг тодорхойлов.

2026 онд нийт 13 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс:

Газар зохион байгуулалтын чиглэлээр – 5 ажил

  • Газрын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан иргэн, хуулийн этгээдийн газрын хүсэлтийг бүрэн цахимаар хүлээн авч шийдвэрлэх.
  • 1:1000-ны масштабтай байрзүйн тоон зураг шинэчлэн хийж, инженерийн дэд бүтцийн мэдээллийн санг баяжуулах, шинэчлэх.
  • Эрдэнэт хотын 2045 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж батлуулах.

Барилга, хот байгуулалтын чиглэлээр – 5 ажил

  • Авто грашуудад эзэмшүүлсэн газрыг нийтийн эдэлбэр болгох боломжтой бүсүүдийг судалж, байршлыг тогтоох.
  • Хот байгуулалтын төлөвлөлт, зураг төслийн ажлыг үе шаттайгаар шинэчлэх.

Хяналт, шалгалтын чиглэлээр – 3 ажил

  • Орон нутагт баригдаж буй 35 барилга байгууламжийн угсралт, инженерийн шугам сүлжээний ажлын явцад тогтмол хяналт тавих.
  • Газрын ашиглалт, зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд хяналт шалгалт хийх.

Ийнхүү 2026 онд нийт 13 ажил хэрэгжүүлэхээр тусган, газрын харилцаа, барилга хот байгуулалтын үйл ажиллагааг илүү ил тод, технологид суурилсан, төлөвлөлт сайтай болгох зорилт тавиад байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл