Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг угтан 144 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна

Энэ онд “Зууны манлай бүтээн байгуулалт” Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой тохиож байна.

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг угтан 144 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна

Энэ онд “Зууны манлай бүтээн байгуулалт” Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой тохиож байна.

Түүхт ойг “Эрин зууны бахархал –Эрдэнэт хот” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажил эхэлжээ. 1976 оноос хойш өнгөрсөн 50 жилийн хугацаанд Эрдэнэт хот улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, өнөөдөр боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжжээ.

Орхон аймгийн Засаг даргын захирамжаар салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 27 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, түүхт ойг угтан 144 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.Ерөнхий ажлын хэсэг нь ёслол хүндэтгэл, бүтээн байгуулалт, соёл урлаг, спорт, хэвлэл мэдээлэл зэрэг зургаан дэд ажлын хэсэгтэйгээр ажиллаж эхэлжээ.50 жилийн ойг угтан нийт 58.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх урьдчилсан тооцоолол гаргасан байна. Үүний 9.8 тэрбумыг орон нутгийн төсвөөс, үлдсэн хөрөнгийг сумдын төсөв, аж ахуйн нэгж, иргэдийн хандиваар босгохоор төлөвлөжээ. Энэ онд А.Амарын талбайг шинэчлэх, Урт цагааны гудамжийг засварлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төв замуудыг шинэчлэх, авто зогсоол болон цахилгаан автомашин цэнэглэх цэг байгуулах зэрэг хотын өнгө үзэмж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ийнхүү Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажил шат дараатайгаар үргэлжилж байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
1
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл