Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Хүрэнбулаг багийн тохижилтод 409.2 сая төгрөг зарцуулна

Орон нутгийн төсвийн 2,7 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтаар Хүрэнбулаг багт энэ онд дараах бүтээн байгуулалтыг хийнэ.

Хүрэнбулаг багийн тохижилтод 409.2 сая төгрөг зарцуулна

Орон нутгийн төсвийн 2,7 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтаар Хүрэнбулаг багт энэ онд дараах бүтээн байгуулалтыг хийнэ. 

  • Хүрэнбулаг багт нэг чиг хардаг 5 ширхэг камер суурилуулна. Ингэснээр одоо ажиллаж байгаа 56 камер 5-аар нэмэгдэнэ гэсэн үг юм. Үүнд орон нутгийн төсвөөс 39,3 сая төгрөг зарцуулна. 
  • Орон нутгийн төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14 дүгээр байрны зүүн талаар, 24,25 дугаар байрны авто зам, авто зогсоолд их засвар хийнэ. Тус багт нийт 1,4 км авто замд их засвар, шинэчлэл хийхээр байна. 
  • 4-16,18,26 дугаар байрнуудын дунд тоглоомын талбай, 4-26,27 дугаар байрны явган зам, 10 дугаар цэцэрлэгийн баруун, зүүн хэсгийн явган шатыг шинэчилж, засварлана. Үүнд орон нутгийн 409,2 сая төгрөгийг зарцуулна. 
  • 13 дугаар сургуулийн гадна фасад, Анхны оч өрхийн эмнэлгийн дээврийн болон дотор засвар, 19 дүгээр цэцэрлэгийн дээвэр, дотор засварыг хийнэ. Үүнд 892,8 сая төгрөгийг зарцуулна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл