Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

40 жилийн дараа А.Амар сайдын нэрэмжит төв талбайг иж бүрэн шинэчиллээ

Эрдэнэт хотын төв хэсэгт байрлах, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол талбай болох А.

40 жилийн дараа А.Амар сайдын нэрэмжит төв талбайг иж бүрэн шинэчиллээ

Эрдэнэт хотын төв хэсэгт байрлах, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол талбай болох А.Амар сайдын нэрэмжит төв талбайг 40 жилийн дараа иж бүрэн шинэчлэн ашиглалтад орууллаа.

Тус талбай нь анх 1986 онд “Найрамдал” талбай нэртэйгээр байгуулагдан ашиглалтад орж байсан бөгөөд 2014 онд Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын нэрэмжит талбай болгон өөрчилсөн түүхтэй юм.Олон жилийн туршид томоохон хэмжээний засвар, шинэчлэл хийгдээгүй байсан тус талбайн тохижилт, өнгө үзэмжийг сайжруулж, иргэд ая тухтай амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилгоор шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлжээ.

Шинэчлэлийн хүрээнд талбайн гадаргуу, тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон иргэдийн амрах орчныг орчин үеийн шийдлээр шинэчилж, хотын төв хэсгийн өнгө төрхийг сайжруулсан байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь Эрин зууны бахархал Эрдэнэтийн 50 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй 50 бүтээн байгуулалтын ажлын нэг бөгөөд хотын хөгжил, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг болж байна. Шинэчлэгдсэн төв талбай нь Эрдэнэт хотын иргэд төдийгүй зочин, гийчдийн зорин очих орчин үеийн нийтийн эзэмшлийн талбай болж, хотын өнгө төрхийг илүү тодорхойлох шинэ бүтээн байгуулалт боллоо.

Мэдээ танд ямар санагдав?

1
1
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл