Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -10°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Зэст багт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, шинэчлэл хийнэ

Энэ онд Орхон аймагт улсын төсвийн 43,1 тэрбум, орон нутгийн төсвийн 85.

Зэст багт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, шинэчлэл хийнэ

Энэ онд Орхон аймагт улсын төсвийн 43,1 тэрбум, орон нутгийн төсвийн 85.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  457 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс  50 тэрбум төгрөгөөр 46 байршилд авто зам засварлаж, шинэчилнэ.   Зэст багт орон нутгийн төсвийн 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто зам засвар, шинэчлэл, инженерийн шугам сүлжээ, тохижилт зэрэг  бүтээн байгуулалтын ажил өрнөнө.  

  • 72,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Зэст багт нэг чиг хардаг 10, 360 эргэдэг 2 ширхэг камер шинээр суурилуулна. Одоо ажиллаж байгаа 21 камер дээр 12 камер нэмж суурилуулна гэсэн үг юм. 
  • 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зэст багт 1,8 км авто замд их засвар шинэчлэлийн ажил хийнэ. 1-14 дүгээр байрны хойд талын тойргоос БОЭТ-ийн баруун урд талын уулзвар хүртэлх авто замд их засвар хийнэ. 
  • 1-17 дугаар байрны подвалийн шугам, УДХТ 1-1-ийн халаалтын үл хамаарах схемийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 
  • 1-16,26 дугаар байрны зоорийн давхрын шугам сүлжээг шинэчилнэ 
  • Тус багийн 1-5,6 дугаар байрны явган хүний  1,6 км замыг  шинэчилнэ. Үүнд орон нутгийн төсвөөс 400 сая төгрөг төсөвлөсөн.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл