Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Улс төр

2022,2023 оны ЭТТ ХК-ийн ногдол ашиг болох 430 мянган төгрөгийг хоёр хувааж олгоно

“Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг тараах эсэх асуудлыг тус компанийн ТУЗ  хэлэлцээд 2022, 2023 оны ногдол ашгийг тараахаар болж, 2022 оны ногдол ашгийг Цагаан сарын өмнө олгохоор болжээ.

2022 онд тус компани 1.3 их наяд ын, харин  2023 онд гурван их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг эзэмшүүлэх УИХ-ын тогтоолыг өчигдөр баталсан. Ингэснээр тус компанийн 25 орчим хувийг иргэд эзэмшинэ. Тиймээс компанийн цэвэр ашгийн 25 орчим хувийг иргэдэд ногдол ашиг болгож тараахаар болсон юм.  Тиймээс 2022 оны ашгаас иргэн бүрд 110-120 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө олгохоор ажиллаж байгаа аж. Харин 2023 оны ногдол ашгийг дөрөвдүгээр сард олгоно гэдгийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлж байна. Харин 2023 оны ногдол ашиг ойролцоогоор 300 орчим мянган төгрөг байх бололтой.

Яамртай ч, эрх баригч нам сонгуулийн жилд хоёр ч оны ногдол ашиг гэж нэг иргэнд 430 орчим мянган төгрөгийг хоёр хувааж олгох нь.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл