Өнгөрсөн сарын 24-нд аймгийн Онцгой комисс хуралдаж Жаргалант, Баян-Өндөр сумын мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр сумдын Аюулгүйн нөөцөд байгаа өвс, тэжээлийг сар шинээс өмнө малчдад үнэ төлбөргүй олгох чиглэлийг аймгийн Онцгой комиссын хурлаар хоёр сумдын Засаг дарга нарт өгсөн.
Үүний дагуу маргааш буюу энэ сарын 2-ноос Баян-Өндөр сумын ЗДТГ-аас 4000 боодол өвс, 1000 шуудай тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаж байна.
Тус сумын Засаг дарга Б.Баасансүрэн “Өвс, тэжээлийг Баян-Өндөр сумын 600 орчим малчин иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Малын тоо толгойноос хамааран нэг айлд ногдох өвс тэжээлийн хуваарилалтыг хийсэн. Малчдад багийн ажлын албаар дамжуулах өвс, тэжээл олгох тухай мэдээллийг хүргэсэн” гэлээ.
Харин Жаргалант сум сар шинийн дараа ирэх гуравдугаар сарын эхээр малчдад 70 тонн өвс, 10 тонн хивэгийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус сумын Засаг дарга Б.Зоригтбаяр хэллээ.
0 сэтгэгдэл