Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Авто замын нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор нөхөх ажил үргэлжилж байна

Гэр хорооллын болон хотын доторх авто замыг хүйтэн асфальтбетоноор нөхөх ажил үргэлжилж байна.

Авто замын нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор нөхөх ажил үргэлжилж байна

Гэр хорооллын болон хотын доторх авто замыг хүйтэн асфальтбетоноор нөхөх ажил үргэлжилж байна. Хот тохижуулах газрын Үйлдвэр үйлчилгээний албаны замын бүлэг уг ажлыг гүйцэтгэж буй. Өнгөрсөн бямба гаригт 25 тонн  хүйтэн асфальтбетонын татан авалтаа хийсэн бөгөөд өнөөдөр   Булаг багийн  авто замд нөхөлт хийж байна.   Өнгөрсөн долоо хоногт Хот тохижуулах газар Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот багт нийт 48,24м2 талбайг 4,9тн хүйтэн асфальтбетоноор нөхсөн. 

Хүйтэн асфальтбетон гэдэг нь сэрүүн чанартай, уутнаас нь гаргаад шууд дэвсдэгээрээ халууна асфальтнаас ялгаатай юм. Дэвсэх технологи нь энгийн нөхөөс хийдэгтэй ижилхэн жилийн 4 улиралд, цаг уурын ямар ч үед дэвсэж болдогоороо онцлогтой.  Харин халуун асфальтбетон нь асфальт заводоос 150-160 градусын халуунтай гарч ирдэг. Үүнийг 100 градусаас доош хөргөж болохгүй. Хөрсөн тохиолдолд ашиглаж болдоггүйгээрээ ялгаатай. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл