Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Аймгийн хэмжээнд 3652 малын сэг зэмийг устгаад байна

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр аймгийн Мал эмнэлгийн газарт малын сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн.

Аймгийн хэмжээнд 3652 малын сэг зэмийг устгаад байна

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр аймгийн Мал эмнэлгийн газарт малын сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. 
Мал эмнэлгийн газраас дараах мэдээллийг ирүүллээ.   Баян-Өндөр сумын Баян-Овоот, Говил, Баянцагаан Шанд, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон 171 адуу, 293 үхэр, 296 хонь, 249 ямаа, 45 нохой нийт 1054 сэг, зэмийг Бөхөнгийн өврийн устгалын цэгт,  Жаргалант суманд 92 адуу, 260 үхэр, 1082 хонь, 1164 ямаа  нийт 2598 сэг зэмийг цуглуулж  Ухаа толгойн төвлөрсөн хогийн цэгт булж устгах ажлыг зохион  байгуулжээ.  Сэг зэм устгалын ажил аймгийн хэмжээнд 70.1 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Устгалын 2 цэгийн нийт 32  мянган м.кв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.  Үүнд, Мал эмнэлгийн газраас малын эмч 12, жолооч 2, Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч 4, сумдын ЗДТГ-ын 4, орон нутгаас ажилласан хүний тоо 30, нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж баййгаа аж. 

Мэдээллийн төв 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл