Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Гэр хорооллын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах ХУРДАН төв нээлтээ хийлээ

Гэр хорооллын иргэд маань төрийн мэдээллийн ХУРДАН системийг ашиглан төрийн 86 байгууллагын 1173 төрлийн лавлагаа тодорхойлолтыг холбогдох төрийн байгууллага дээр очихгүйгээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ.

Гэр хорооллын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах ХУРДАН төв нээлтээ хийлээ

Гэр хорооллын иргэд маань төрийн мэдээллийн ХУРДАН системийг ашиглан төрийн 86 байгууллагын 1173 төрлийн лавлагаа тодорхойлолтыг холбогдох төрийн байгууллага дээр очихгүйгээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ.Мөн энэ Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Газрын кадастрын үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, аймаг орон нутагтай 2023 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, тохижилт болон шаардлагатай техник тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн билээ. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх шат дамжлагыг багасгах, иргэд байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг шуурхай ил тод болгоход чиглэсэн ажил бол төрийн үйлчилгээг цахимжуулах юм. Аймгийн ИТХ-аар “Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийг батлуулан цахимжуулалтаараа бусад аймгуудаа манлайлан ажиллаж байна. Төрийн албан хаагч Та бүхэн мэдээллийн технологийг сүүлийн үеийн ололтыг ашиглан төрийн үйлчилгээ авч болохыг иргэд ААНБ-уудад тогтмол танилцуулж, түргэн шуурхай хүнд сурталгүй үйлчилж ажиллах тал дээр онцгой анхаарч хариуцлагатай ажиллаарай.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл