Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

ОРХОН АЙМГААС ХОЁР СЭТГҮҮЛЧ "ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА" ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн орон зайг нэмэх, технологид суурилсан дата сэтгүүл зүй, шинэ арга барилыг сэтгүүлчдэд эзэмшүүлэх зорилготой “Хамтын эрэн сурвалжилга” сургалт эхэлж нээлттэй хийлээ.

ОРХОН АЙМГААС ХОЁР СЭТГҮҮЛЧ  "ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА" ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн орон зайг нэмэх, технологид суурилсан дата сэтгүүл зүй, шинэ арга барилыг сэтгүүлчдэд эзэмшүүлэх зорилготой “Хамтын эрэн сурвалжилга” сургалт эхэлж нээлттэй хийлээ.Хөтөлбөрийн нээлтэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төлөөлөгчид оролцлоо.Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” -ийг өнөөдөр нээлээ. Энэхүү үйл ажиллагааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.Монгол Улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.  Орон нутаг болон нийслэлийн 40 гаруй сэтгүүлчид материалаа хүргүүлснээс 18 сэтгүүлч шалгарч, таван сарын хугацаанд сургалтад хамрагдана. 

“Хамтын эрэн сурвалжилга” сургалтад орон нутгаас 9 сэтгүүлч, нийслэлд ажилладаг 6 сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын 3 төлөөлөл гурван шатны сонгон шалгаруулалтаар тэнцсэн байна.

Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтад суух, IJ lab-д ажиллах, интерактив уулзалт, хэлэлцүүлэгт оролцох, менторын удирдлага зөвлөмжөөр эрэн сурвалжилсан бүтээлийн судалгаа хийх, бүтээлийн тэтгэлэг авах болон хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг хүртэх боломжоор хангагдана. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл