Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг танилцуулах хойд бүсийн уулзалт ирэх даваа гаригт болно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор  "Шинэ хоршоо хөдөлгөөн" -ийг эхлүүлсэн.

“Шинэ хоршоо  хөдөлгөөн”-ийг танилцуулах  хойд бүсийн уулзалт ирэх даваа гаригт болно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор  "Шинэ хоршоо хөдөлгөөн" -ийг эхлүүлсэн. 

Эдгээр өдрүүдэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг  орон нутагт “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж буй.  Ирэх даваа гаригт  манай аймагт хойд бүсийн  Орхон, Хөвсгөл, Булган аймгийн малчид хоршоологчдын төлөөлөлтэй уулзалт хийнэ.  Уулзалт даваа гаригийн 15:00 цагт Уурхайчин соёлын ордонд болно. 

Хойд бүсийн  гурван аймгийн малчид, хоршоологчдын төлөөлөлд албаныхан  Шинэ хоршооны хөдөлгөөн, Бүсийн онцлогт тохирсон хоршооны загвар төсөл, Хоршооны засаглал, Хоршооны гишүүн малчны зээл авахад тавигдах шаардлага, Монголбанкны зээлийн зориулалт, Хоршоог хэрхэн бүртгүүлэх вэ, Хоршооны сайн туршлага гэхчлэн өргөн хүрээнд мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр Орхон, Булган, Хөвсгөл аймагт  үйл ажиллагаа явуулж буй   үйлгэр жишээ хоршоологчид  өөрсдийн  сайн туршлагаа бусаддаа хуваалцах юм. 

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хоршоонд нэгдсэн малчид, иргэдээр дамжуулан мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.
Тодруулбал, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарыг үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгаа. 

Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрдэж буй. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл