Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдралУлс төр

Орхон аймгийн засаг даргаар томилогдсон М.Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн аймгийн Засаг даргаар томилогдсон  М.

Орхон аймгийн засаг даргаар томилогдсон М.Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн аймгийн Засаг даргаар томилогдсон  М.Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа.  Ерөнхий сайдын захирамжийг ЗДТГ-ын дарга Ш.Ганболд шуурхай зөвлөгөөний эхэнд уншиж танилцуулав.  Үүний дараа ИТХ-ын дарга Д.Мөнхбат холбогдох албаны хүмүүсийн хамтаар аймгийн Засаг дарга М.Түмэнжаргалд тамга тэмдгийг нь хүлээлгэн өглөө. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 56.6-д заасныг тус тус үндэслэн Мишигийн Түмэнжаргалыг Орхон аймгийн Засаг даргаар томилсон. 

Дөрөвдүгээр  сарын 18-нд хуралдсан  аймгийн ИТХ-ын ээлжит бус 15 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, М.Түмэнжаргалыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн.  

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл