Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Хойд бүс нь 9,3 сая толгой малтай, 29,400 мянган малчин, мал бүхий өрхтэй бүс юм

Хойд бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Орхон аймагт өнөөдөр боллоо.

Хойд бүс нь 9,3 сая толгой малтай, 29,400 мянган малчин, мал бүхий өрхтэй бүс юм

Хойд бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Орхон аймагт өнөөдөр боллоо. “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн малчин, хоршоо эрхлэгчдийн 1300 гаруй төлөөлөл оролцож байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний үндсэн илтгэл, танилцуулгыг хийлээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, малчид, хоршоологчид маань идэвхтэй оролцож байгаад  баяртай байна. Цаг үеэ олсон ажил гэж иргэд дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Хойд бүс болох Хөвсгөл аймаг 5 сая гаруй, Булган аймаг 3,5  сая, Орхон аймаг 175 мянган малтай, 29,400 мянган малчин, мал бүхийн өрхтэй.  Бүс нутгийн хувьд эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйтай  бүс.

Засгийн газраас малаа их хэмжээгээр алдсан малчдад зориулж  таван жилийн хугацаатай, хүүгүй, найман сая төгрөгийн санхүүжилттэй Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн малчдын арилжааны банкнаас авсан зээлийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг гаргасан. Хуримтлагдах хүүгийн 75 хувийг төр даана. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдад 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн  хөрөнгө оруулалтын зээл олгоно. Ингэснээр “Малчдад шинэ хандлага, шинэ сэтгэлгээ бий болно. Шинэ цагийн бизнесмэн малчид болно. Тийм учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатайгаар эхлүүллээ.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл