Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдахаар болж, бэлтгэл ажлууд өргөн хүрээнд хангагдаж байна.
Хүүхдийн баярыг “Бүх хайраа хүүхэддээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд зам, тохижилт болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг, мөн худалдаа үйлчилгээ зохион байгуулах ажлын хэсэг гэсэн хоёр чиглэлийн дэд бүтэц, зохион байгуулалтын багууд ажиллаж байна.
Энэ жилийн арга хэмжээний онцлог нь хүүхэд багачуудад зориулсан тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм. Тухайлбал, автомашингүй өдөр зохион байгуулагдаж, “Шилдэг зам” ХХК-ийн засварын ажлыг түр хугацаанд нээх, хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, дугуйн зогсоолуудыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.Баярын нээлтийн тоглолтод улс болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон 300 гаруй авьяаслаг хүүхэд, багачууд оролцоно. Нээлтийн арга хэмжээ 11:00–12:30 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэ жилийн баярын хөтөлбөрийн хүрээнд өглөөний 11:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл тасралтгүй урлаг, уран сайхны тоглолт, үзүүлбэрүүд үргэлжлэхээр төлөвлөгджээ.
Онцлох арга хэмжээний нэг нь Монголын циркийн холбоотой хамтран зохион байгуулах “Хадгаа” циркийн үнэ төлбөргүй тоглолт юм. Тус тоглолт нийт 3 удаа тоглогдож, нэг удаад ойролцоогоор 700 хүүхэд үзэх боломжтой.
Мөн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид бага насны хүүхдүүдэд зориулан “Үлгэрч эмээ” зэрэг тоглолтыг 3 удаа үнэ төлбөргүй толилуулах бөгөөд нэг удаад 300 гаруй хүүхэд үзэх боломжтой юм.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл