Мягмар гариг
2024/12/24
Цаг агаар
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
Байгаль орчны талаарх цуврал бүтээлийн ээлжит дугаарт Ой судлаач Ганбаатарын Эрдэнэцолмонтой ярилцав
✒.Soogii
Сэтгүүлч
502
0
1
6 сарын өмнө

Байгаль орчны сэтгүүлч Цэдэвдоржийн Чойжамцын байгаль орчны талаарх цуврал бүтээлийн ээлжит дугаарт Ой судлаач Ганбаатарын Эрдэнэцолмонтой хийсэн ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна.

Сайн байна уу, сайхан зусаж байна уу? судалгааны ажлын олз омог их байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач

Сайн сайн байна уу? Намайг Ганбаатарын Эрдэнэцолмон гэдэг, 2009 онд МУИС-г ой зүйч мэргэжлээр төгсөж, 2015 онд ой судлалын ухааны магистр зэрэг хамгаалж, одоогоор Монгол орны хушин ойд үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө сэдвээр докторын судалгаагаа хийж байна.

Ажлын хувьд 1000 гаруй гишүүнтэй салбарын мэргэжлийн холбоо болох Монголын байгаль хамгаалагчдын холбоог удирдахын хамт ойн нүүрстөрөгчийн хуримтлал тооцох, байгаль орчны чиглэлийн хуулийн төсөл, журам, аргачлал, боловсруулах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийх болон ойн дагалт баялгийн зүй зохистой ашиглалттай холбоотой хэд хэдэн ойн чиглэлийн төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байна. Монголын байгаль хамгаалагчдын холбооны ажлыг авснаас хойш байгаль хамгаалагчдын цалин 4 дахин нэмэгдэж, бүрэн даатгалд хамрагдаж, хувцас хэрэгслээр ихэнх нь хангагдаж, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж, байгаль хамгаалагчдын анхдугаар болон хоёрдугаар чуулганыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран зохион байгуулснаар байгаль хамгаалагчдын нүдэн итгэлийн оч гэрэлтэх болсныг харах үнэхээр сайхан байдаг даа.

Түүнээс гадна өнгөрсөн 15 жилийн хугацаанд Дэлхийн зөн ОУБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн Үндэстний байгууллага, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагад зөгийн аж ахуйг Монголд сэргээх нутагшуулах, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газрын менежмент, ховор амьтан сэргээн нутагшуулах, бэлчээрийн менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж, бүгд маш үр дүнтэй загвар болон хэрэгжиж байна.

Монгол орны ойн нөөц ямар төлөвтэй байна вэ? манай газар нутгийн нийт талбайн 11 хувийг ойн сан эзэлдэг байсан гэдэг, Монгол орны ой экологид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Монгол улсын ойн сангийн талбай 18 608.0 мян.га бөгөөд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байна. Ойн сангийн талбайг төлөв байдлын хувьд ойн талбай, ойн бус талбай гэж 2 ангилах ба ойн талбайг дотор нь ойгоор бүрхэгдсэн талбай, ойгоор бүрхэгдээгүй талбай гэж ангилна. 2020 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлж байна.

Ойн экосистем нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгаалалтын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой онцлог систем юм. Жишээлбэл манай улсын ойн 5.25 хувийг эзэлдэг хушин ой нь 70 орчим зүйлийн хөхтөн, 200 орчим зүйл шувуудын идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг бөгөөд хур, сойр, самарч шаазгай, хөтүү зэрэг шувууд, жирх, хэрэм зэрэг мэрэгчид, баавгай, гахай зэрэг зэрлэг амьтдын гол хүнс тэжээл болдог, мөнх цэвдэгийг тогтоон баригч юм.

Ямар хүчин зүйлүүдээс шалтгаалж ой доройтож байна, даван туулах шийдэл юу байна вэ?

2010 онд манай орны нийт газар нутгийн 8.5 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлж байсан бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд 908 мянган га-аар буюу 8 хувиар буурсан байна. Энэ нь үнэхээр анхааралд өртөхөөр тоо төдийгүй ойгоор бүрхэгдсэн талбай буурах үндсэн шалтгаан нь ойн түймэр, хөнөөлт шавж, малын хэт бэлчээрлэлт болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө орж байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд хуурайшилтаас холбоотой ойн түймрийн давтамж, цар хүрээ улам нэмэгдэж зөвхөн хушин ойн гэхэд 10 хувь нь шатаж, 2022 онд ойн хөнөөлт шавж 700,000 га талбайд буюу түүхэнд байгаагүй их хэмжээгээр голомтлон тархаж, малын бэлчээрлэлтийн нөлөөгөөр ойн зах руугаа сэргэн ургалт явагдахгүй болж, татмын ой бүрэн сүйрэхэд хүрээд байна. Дайны хагжуугаар дажин гэгчээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цэвдэг эмчимтэй хайлж, гүний усны түвшин доошлох үзэгдлийн улмаас мод босоогоороо хатаж үхэх, зуны хэт халуун өдрийн тоо нэмэгдсээр мод физиологийн хаталт явагдах үзэгдэл түгээмэл боллоо.

Ойн тухай эрх зүйн орчин хэр боловсронгуй вэ? яаж засаж сайжруулах шаардлагатай байна.

Бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр” МОН-9899 төслийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд. 8 аймаг, 30 гаруй сумын 100 гаруй мэргэжлийн байгууллага, 107 ойн нөхөрлөл болон сум сум дундын Ойн ангиуд, аймгийн байгаль орчны газрын удирдлагууд, салбарын экспертүүд, мэргэжилтнүүдтэй уулзаж тоон болон чанарын судалгаа хийсэн. 

Үр дүнгээс үзэхэд өнгөрсөн хугацаанд Монгол орны ойн сангийн талбай нэмэгдээгүй, ой  бүхэлдээ хөгширч ойн бүтээмж буурсан, ой хөнөөлт шавжид ихээр өртөж доройтсон, ойн мэргэжлийн байгууллага, ойн ангиуд бие дааж ажиллах чадахгүй, техник тоног төхөөрөмж нь хуучирсан, үйл ажиллагаа нь төсвийн хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай болсон, ойн мэргэжлийн хүний нөөцийн бодлого алдагдсан, дутагдал үүссэн, орон нутгийн ИТХ, засаг даргаас ихээхэн хамааралтай буюу мэргэжлийн байдал алдагдсан байдалтай байна. Ойн салбарын төрийн байгууллагын бүтэц, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн чиг үүргийн давхардал их байгаагаас орон нутаг маргаан, зөрчил их байна. Мөн түүнчлэн ойн тухай хуульд чиг үүргийн давхардал үүсгэсэн, хяналт, хариуцлагын зохицуулалтын уялдаа холбоо алдагдсанаас ойн менежментийн төлөвлөгөөг шат шатандаа дагаж  мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байх явдал нэмэгдсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар хүчээ авч, энэ салбарт урьд өмнө байгаагүй шинэ боломжууд бий болж байгаа ч хэрэгжилтийг хангахын тулд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсч байна.

 Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахыг тулд дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд байгаль, цаг уурын өөрчлөлттэй хамтран тэмцэж, ойн тогтвортой менежмент, ойн нүүрстөрөгчийн шингээлтийн асуудлыг чухлаар авч үздэг болсон ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд энэ талаарх зохицуулалт тодорхой тусгагдаагүй байгаа тул Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга зайлшгүй хэрэгцээтэй болоод байна.

Ойн асуудалтай хамаарах байгууллагуудын бүтэц, ажиллах механизм хэр оновчтой байна. Жишээлбэл сум дундын ойн анги болон ойн мэргэжлийн байгууллага дээр илэрхийлвэл

Өнөөдөр 500-гаад мэргэжлийн байгууллага, 1300-гаад ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тэд эрх үүргийн давхцалтай, хэн нь юу хийх нь тодорхой бус байгаа юм. Ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллага хоёул ойн санг гэрээгээр эзэмшдэг. Нөхөрлөл гэдэг бол малчдын сайн дурын бүлэг. Мэргэжлийн байгууллага бол тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж. Хуулийн шинэчлэлээр ойн санг нөхөрлөлүүдэд гэрээгээр эзэмшүүлэх, мэргэжлийн байгууллагуудад ойн нөөцийг ашиглуулах, ойг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой, хариуцлагатай ашиглах асуудлууд нэгдсэн зохицуулалттай болж,нүүрстөрөгчийн зах зээлд оролцох боломж бүрдэнэ. Түүнээс гадна “Тэрбум мод”-ны хүрээнд компаниуд амлалт авч байна. Тэгвэл амлалтаа биелүүлэх үндсэн хөшүүрэг нь нүүрстөрөгчийн зах зээл болж болно. Компаниуд хөрөнгө зардлыг нь гаргаад ойн нөхөрлөлүүд, мэргэжлийн байгууллагаар  нөхөн сэргээлт, ойжуулалт хийлгэнэ. Үүнийгээ өөрийн нэр дээрээ эсвэл ойн нөхөрлөл дээрээ бүртгүүлж, нүүрстөрөгчийн зах зээлд худалдах гарцыг хуулийн шинэчлэлт нээж өгнө. Нүүрстөрөгчийн зах зээлд хамгийн гол тоглогч нь төрийн нийтийн өмчийг хамгаалж буй ойн нөхөрлөлүүд байх бололцоо бүрэн байна.

Бас нэг чухал асуудал нь Ойн ангиудыг босоо удирдлагад нэгтгэх талаар хуулийн төсөлд оруулсан. Ингэснээр Ойн анги, салбар нэгжүүд мэргэжлийн удирдлагаар хангагдах, үйл ажиллагааны санхүүжилт нь нэмэгдэх ач холбогдолтой. Менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, улстөрөөс хараат бус байж, мэргэжлийн ажлаа мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх боломжтой болно гэж харж байна. Босоо удирдлагатай болчихвол ойн ангиуд улстөрийн элдэв нөлөөллөөс ангид байхаас гадна дээрээс гарсан шийдвэр түргэн шуурхай хэрэгжих давуу талтай. Цаашилбал, ойн мэргэжилтнүүдээ сургаж дадлагажуулах, салбарын мэргэжилтнүүд нь мэргэжлийн ажлаа өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг байх нөхцөл бүрдэнэ. 

Тэрбум мод хөтөлбөрийн талаар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болох Ойн газар, ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа сайжирч, мод тарьсан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжийг урамшуулах, нүүрстөрөгчийн худалдаанд оролцох, таримал ойн талаарх зохицуулалтыг тодорхой болгосоноор хөдөө аж ахуйн эдэлбэр газраас шаардлага, нөхцөл хангасан талбайг таримал ойд бүртгэлжүүлэх, улсын санд худалдан авах харилцаа тодорхой болгох нэн тэргүүний шаардлагатай байна.

Мэдээж хэрэг жил бүр улс, орон нутгийн төсөв болон мод бэлтгэсэн аж ахуйн нэгжийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ойжуулалт, ой нөхөн сэргээлтийн ажлын үр дүн хангалтгүй байгаа нь арчилгаа, хамгаалалт хангалтгүй, байгаль, цаг уурын нөхцөл, мал бэлчээрлэлтийн сөрөг нөлөөлөл зэрэг нийгэм, эдийн засаг, байгалийн олон хүчин зүйлтэй холбоотой. Иймд мод, бут сөөгийн үр, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, чанарыг сайжруулахад онцгой анхаарч, мод үржүүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох, далд үндэсний системтэй тарьц, суулгацаар ойжуулалт, ой нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж, улирлын хамаарлыг багасгах, ойжуулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулах зэрэг ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.

Манайд ихээхэн үгүйлэгдээд байгаа ойн аж ахуйн олон төрөлт арга хэмжээнүүдийг нэвтрүүлэх ялангуяа 1.6 сая га ойн талбай өртсөнөөс 1.0 сая орчим га талбай байгалийн аясаар сэргэн ургаж байгаа бөгөөд давтан түймэр, хөнөөлт шавжаас хамгаалах, гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн арчилгааны огтлолтыг явуулж, өсөлтийг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр ойгоор бүрхэгдсэн талбайд шилжүүлэх боломж байна. Байгалийн сэргэн ургалт хангалтгүй байгаа 600 мянга орчим га талбайд зориудаар ойжуулах, өсвөр модыг хамгаалах арга хэмжээг авах шаардлагатай байна.

Ойн хортон шавьжтай тэмцэх ажил хэр үр дүнтэй явагдаж байна вэ?

Юуны өмнө ойн хөнөөлт шавж гэдэг нь байгаль дээр тодорхой тоо толгой байж байдаг боловч хэт олшрохоороо ойд хатаж үхэх хүртэл сөрөг нөлөө үзүүлж байгаа голомтлон тархсан шавжны олшролыг хэлнэ гэж ойлгож болно. Мэдээж сүүлийн жилүүдэд дээр хэлсэнчлэн хөнөөлт шавжны голомтлон тархах талбайн хэмжээ урьд байгаагүй хэмжээнд нэмэгдэж байгаа бөгөөд үүнд хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт, ойн доройтол, хүний буруутай үйл ажиллагааны нөлөө гэж үзэж болохоор байна. Хөнөөлт шавжтай тэмцэх ажил нилээд хөрөнгө мөнгө эсвэл хүн хүч шаардсан ажил болдог бөгөөд ойн салбарын улсын төсвийн 50 орчим хувь нь тэмцэл, судалгааны ажилд зарцуулагддаг. Иймд хөнөөлт шавжийн байнгын ажиглалт, судалгаа хийх, механик аргаар тэмцлийн ажил явуулахад нутгийн иргэд, ойн нөхөрлөлүүдийн оролцоо чухал байна. Жишээлбэл, ойн мэргэжлийн байгууллагууд тэмцлийн ажил гүйцэтгэхэд түүнд хяналт тавих, өөрийн эзэмшлийн ойн сандаа боломжит газарт нь механик аргаар тэмцлийн ажил явуулах, өндөг, хүрэнцэрийн ажиглалт хийх, яаралтай мэдээллэх зэрэг арга хэмжээ нь голомтлон тархах эрсдлийг бууруулж чадна гэж бодож байна.

Танд амжилт хүсье, таны эрдэм шинжилгээний ажлын богц дүүрэн байх болтугай.

 

Мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
1
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0
Хуваалцах:

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Та доорх талбаруудыг заавал бөглөх шаардлагатай! *

Шинэ мэдээлэл
Иргэдийн саналд үндэслэсэн ТӨСӨВ ба ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ-ний шинэчлэл
46
0
0
“Эрдэнэт хотын Хүндэт иргэн”-ээр ДӨРВӨН иргэн шалгарлаа
173
0
0
Эрдэнэт хотын өдрөөр Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэнэ
60
0
0
Эрдэнэт хотын Хүндэт иргэдийг шалгарууллаа
143
0
0
ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДЛААНД 21 БАГИЙН 168 ХҮҮХЭД ОРОЛЦЛОО
244
0
0
III шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах Үндэсний баг Орхон аймагт ажиллаж байна
132
0
0
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЕБС-ЫН 1-12 АНГИЙН СУРАГЧИД ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН ДУНД УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА
136
0
0
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн урт аян" номын нээлтээр эхэллээ
458
0
0
Б.Зоригтбаярыг Орхон аймгийн Засаг даргаар батламжиллаа
153
0
0
ЖАРГАЛАНТ СУМЫН УНАГАН ХҮҮ ЗАСАГ ДАРГА БОЛЛОО
429
2
6
9-дэх удаагийн анхдугаарт хуралдаанд Жаргалант сумын сонгуулийн хорооноос мэдээлэл өгөв
410
0
1
А.ТҮВШИНЖАРГАЛ: БИ МАН-Д ИНГЭТЛЭЭ АД ҮЗЭГДЭНЭ ГЭЖ ОГТ БОДСОНГҮЙ
915
1
11
Баян-Өндөр сумын ИТХ-ын даргаар сонгогдсон Э.Эрдэнэбатын товч намтар
255
0
0
Орхон аймгийн ИТХ-ын даргаар Д.Мөнхбат улиран сонгогдлоо
142
0
1
Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог
151
0
0
"Гүн утга" уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчдийн шинэ номууд хэвлэгдлээ
244
0
0
Орхон аймаг 2023 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ Монгол Улсын шилдэг аймгаар шалгарлаа
137
0
0
2а хорооллын авто замын засварыг энэ долоо хоногт эхлүүлэх үүрэг өглөө
170
0
0
ТУСЛАХ БАГШИЙН “ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ”-Г ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
396
0
1
Бодлогоос “гээгдсэн” туслах багш
196
0
0
Эрдэнэтийн харьяалалтай оюутнуудын дунд Эрдэнэт-Шинэ илгээлт тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
162
0
0
БОЭТ энэ онд доод мөчдийн судасны мэс засал, хүүхдийн мэс заслийн эмчийг бодлогоор бэлтгэлээ
160
0
0
Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид тодорлоо
848
0
3
Орхон аймгийн Химичдийн холбооны тэргүүн Р.Улаанхүү: Өөрийн нэрэмжит химийн олимпиаддаа бүсийн хэмжээнд зохион байгуулан
245
0
0
Орхон аймгийн баяр наадмын нээлтэд оролцсон хүүхдүүдэд Calm&Hunnu louyng ресторанаас нэгдсэн журмаар хоол авч өгчээ
1405
1
17
Орхон аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүүллээ
1146
0
3
Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, улсын аваргуудад хүндэтгэл үзүүллээ
3418
0
6
Бугат сумын засаг дарга Х.Ууганбаяр: Дарга гэхээр ууртай, төв царайтай байдаггүй. Тэр ч утгаараа олны өмнө гарч дуулсан
214
0
0
Хуушуур, шорлог, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, ААН-ийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
171
0
0
Даниста-Урд хабитат-Дэнж-Уртын гол чиглэлд автобус явж эхэллээ
171
0
0
Байгаль орчны талаарх цуврал бүтээлийн ээлжит дугаарт Ой судлаач Ганбаатарын Эрдэнэцолмонтой ярилцав
502
0
1
Таеквондогийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
264
0
0
VI хорооллоос Их залуу баг хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил эхэллээ
164
0
0
Зэрлэг амьтдыг хамгаалах стандарт батлагдлаа
286
0
0
Орхон аймаг, Эрдэнэт хотын баяр наадмыг наймдугаар сарын 1,2-нд тэмдэглэнэ
186
0
0
М.ТҮМЭНЖАРГАЛ: Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнд хоцордог, суухгүй байгаа удирдлагуудад арга хэмжээ аван
178
0
0
ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРООТОЙ
209
0
0
“Эрдэнэт хүүхэд хөгжил” баярын үйл ажиллагааны нээлтэд 680 сурагч оролцож байна
235
0
0
Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?
190
0
1
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын далан сэтэрчээ
263
0
0
Шинэ хөдөө-Үйлдвэрлэгч өрх төслийн хүрээнд тоног төхөөрөмж, иргэн ААН-д гэрээгээр эзэмшүүлэх зар
160
0
0
Дулааны цахилгаан станц бүрэн зогсолтын 3 хоногт 206 ажил хийхээр төлөвлөжээ
177
0
0
Долоон бурхан од, Баян-Өндөр хайрханыг тайх ёслол 24,25-нд болно
175
0
0
Эвдрэл үүссэн явган зам, явган замын хашлагыг засварлахад шаардлагатай зардлыг шийдвэрлэлээ
182
0
0
УИХ-ЫН ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР ОРХОН АЙМАГТ 48 ХЭСГИЙН ХОРОО АЖИЛЛАНА
167
0
0
Энэ бямба гаригт “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг болно
163
0
0
Орхон аймаг нэг хүүхдийн үдийн хоолыг 2884 төгрөг болгон нэмэгдүүллээ
175
0
0
Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ
991
4
9
gl
107
0
0
Хойд бүс нь 9,3 сая толгой малтай, 29,400 мянган малчин, мал бүхий өрхтэй бүс юм
171
0
0
Орхон аймгийн засаг даргаар томилогдсон М.Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
136
0
0
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг танилцуулах хойд бүсийн уулзалт ирэх даваа гаригт болно
122
0
0
“ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГАВЛАГДАВ” ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛНА
194
0
0
ОРХОН АЙМГААС ХОЁР СЭТГҮҮЛЧ "ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА" ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА
188
0
0
Хотын өвөлжилтийн бэлтгэл хангах 2024-2025 оны төлөвлөгөөг баталлаа
128
0
0
Орхон аймаг Шинэ Номын өргөөтэй боллоо
193
0
3
2А хороололд баригдах ЕБС-ийн газрын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгов
233
0
0
Н.БАЙГАЛЬМАА: Аливаа улс орны гол цом, хөдөлгөгч хүн нь ерөөсөө л хүн өөрөө билээ
260
0
1
"Орхон сайтуудын холбоо"-ны тэргүүнээр сэтгүүлч Т.Атарбаяр ажиллана
298
1
1
МСНЭ-ийн Орхон салбар зөвлөл нь редакцууддаа хуулийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ
203
0
0
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
185
0
0
Гэр хорооллын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах ХУРДАН төв нээлтээ хийлээ
132
0
0
Хуурайшилтын улиралд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье!
209
0
0
Аймгийн хэмжээнд 3652 малын сэг зэмийг устгаад байна
181
0
0
“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-2024 болж байна
189
0
0
Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
140
0
0
Иргэдийг санал хүсэлтийг хүлээн авах 70353511 дугаарт 2024 оны I улирлын байдлаар 433 өргөдөл, гомдол иржээ
147
0
0
Уурхайчин багт 16 давхар 168 айлын орон сууц барих “E kannam” төслийн нээлт боллоо
238
0
1
ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРД ИХЭНХ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
253
0
0
“Орлогод нийцсэн орон сууц”-ны байр худалдан авах хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
219
0
0
Авто замын нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор нөхөх ажил үргэлжилж байна
221
0
0
Энэ жил “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг "БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэн
144
0
0
ӨНӨӨДӨР КАЗАХ ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР БОЛОХ НАУРЫЗЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА
333
0
2
Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт болно
168
0
1
Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт болно
159
0
0
2024 оны 2-р сарын байдлаар Орхон аймагт 335 ажлын байр бий болсны 64.2 хувь буюу 215 нь шинэ ажлын байр байна.
142
0
0
Эрдмийн баяр”-аар А үсгийг найман саяар үнэлжээ
243
1
1
Шар усны үерийн эрсдэлээс сэрэмжлүүлж байна
237
0
0
Сурагчдын III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ
140
0
0
Малын сэг зэмийн устгалыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
141
0
0
Монголбанк сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олголоо
141
0
0
Фэйсбүүк, инстаграм зэрэг платформууд хэсэг хугацаанд унтарчээ
231
0
6
ЖДҮ-ийн зээлийн санхүүжилтыг ирэх гуравдугаар сард багтана олгоно
188
0
1
Гуравдугаар сарын 15-наас 200 тн нөөцийн махыг худалдаанд гаргана
207
0
0
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Засгийн газрын “Шуурхай бүлэг III” өнөөдөр манай аймагт ажиллалаа
155
0
0
Группийн хуралд оролцох гэж эмнэлэгт ирдэг байсныг болиулав
308
0
2
Орхон аймагт 230 гаруй толгой мал зүй бусаар хорогджээ
153
0
0
Малчдын зээлийг хойшлуулах асуудлаар банкуудтай зөвшилцөлд хүрлээ
157
0
0
Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн хэмжээнд нийт 13 хүүхэд шинээр мэндэлжээ
195
0
1
Эрдэнэт хотоос 30 хүүхэд БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломж бүрджээ
164
0
0
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ СУЛЛАЖЭЭ
183
0
0
Орхон аймагт энэ оны эхний 1 сарын байдлаар шинээр 96 ажлын байр бий болжээ
201
0
0
Шинийн 2,3-нд Өрхийн эмнэлгүүд 11:00-14:00 цаг хүртэл ажиллана
154
0
0
БУЛГАН АЙМГИЙН БУГАТ СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ,АВАРГА ТАРИАЛАНЧ МЯНГАТ МАЛЧИД ШАЛГАРЛАА
444
0
4
Сар шинийн баярыг тохиолдуулан анхааруулах ЗӨВЛӨМЖ
204
0
0
Сар шинийн баярын босгон дээр МСНЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүлэгчид  уламжлал ёсоороо ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
172
0
0
“Номын өргөө” цогцолбор барилга 2023 оны шилдэг барилгын нэгээр шалгарлаа
203
0
0
Баян-Өндөр сумын аюулгүйн нөөц дэх өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олгоно
293
0
0
Нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан 30 орчим иргэн архины хамаарлаас бүрэн гарч, гэр бүлдээ эргэн очсон сайн үр дүн гарчээ
163
0
0
Иргэн бүрт 2022 оны ноогдол ашиг 116 мянган төгрөг олгоход бэлэн боллоо
412
0
0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1072 хувьцааны данс нээж өгнө гэх залилан ихэсчээ
265
0
0
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булганд дахин нэр дэвшихээр намын дарга нараа "тойглож" явна
255
0
0
"Ирээдүйн одод" сургуулийн спорт заалны өргөтгөл ашиглалтад орлоо
182
0
0
Дарханд шатахууны сав шатаж, гурван иргэн амиа алдсан хэрэгт 2 ажилтанг буруутгаж ЯЛЛАЖЭЭ
200
0
0
Хотын суурьшлын бүсэд байрлалтай ШТС-уудыг нүүлгэнэ шилжүүлнэ
168
0
0
СТАТИСТИК: 2023 онд 63.9 мянган эх амаржиж, төрөлт өмнөх оноос 1200-гаар буурчээ
181
0
0
Монгол Улсад анх удаа сумын хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж энэ сарын 29-нд нээлтээ хийнэ
357
0
1
Сурагчдын гуравдугаар улирлын хичээл даваа гарагт эхэлнэ
320
0
4
НӨАТ-ын IV улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
208
0
0
ГАЛ ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАНА
98
0
0
Хоёрдугаар сарын 1-нээс НОГДОЛ АШИГ болох 120 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ
283
0
1
Улаанбаатар хотоос Эрдэнэт хотыг зорино ирэх иргэд их байна
377
0
0
2022,2023 оны ЭТТ ХК-ийн ногдол ашиг болох 430 мянган төгрөгийг хоёр хувааж олгоно
153
0
0
ОРХОН АЙМГААС УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО
118
0
0
Цагаанчулуут багт 150 айлын 16 давхар орон сууцыг барихаар төлөвлөж байна
219
0
0
Эрдэнэт хотын гоё зурагууд
298
0
0
17-р сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны бохирын шугам, ариун цэврийн байгууламжийг 62,4 сая төгрөгөөр засварлана
185
1
1
Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын алба хаагчид цахимжуулалтын чиглэлээр туршлага судаллаа
131
0
0
“Эрдэнэтэд үйлдвэрлэв” төвийг энэ онд ашиглалтад оруулна
233
0
0
Л.Галсансайхан нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо
220
0
0
Авто зам-2024 хэлэлцүүлэг боллоо
123
0
0
Эрдэнэт Ус, Хот тохижуулах газарт 2,5 тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийнэ
142
0
0
Outlaw - Эрдэнэт бол хот
202
0
0
Аудио- Эрдэнэт бол хот
172
0
1
Зэст багт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, шинэчлэл хийнэ
173
0
0
Хүрэнбулаг багийн тохижилтод 409.2 сая төгрөг зарцуулна
171
0
0
Шанд, Даваат багт орон нутгийн төсвийн 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ
239
0
0
Энэ онд БОЭТ-д орон нутгийн төсвийн 3,5 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ
96
0
0