Мягмар гариг
2024/12/24
Цаг агаар
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
Иргэдийн саналд үндэслэсэн ТӨСӨВ ба ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ-ний шинэчлэл
✒.Soogii
Сэтгүүлч
47
0
0
1 хоногийн өмнө

Орхон аймаг, Эрдэнэт хотын 2025 оны төсвийн төсөлд инженерийн шугам сүлжээг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний уналтыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт жин дарж буй.  
Нүдэнд харагдах бүтээн байгуулалтаас илүүтэй  газар доогуурх дэд бүтцийг шийдэх шалтгаан, жилийн жилд гал унтраах маягаар асуудалд хандвал цаашид  гарах үр дагавар нь юу байх вэ гэхчлэн олон асуултад хариулт өгсөн, уулзалт хэлэлцүүлгийг  аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын санаачилгаар  зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт хангагч байгууллагуудын ахмад болон залуу үеийн инженер, Монгол Улсын зөвлөх инженерүүд оролцож санал бодлоо хуваалцав. 

   Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Орхон аймаг, Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, цахилгаан хангамжийг сайжруулах 35 кВт-ын дэд станц, аймгийг хөгжлийн ерөнхий төлөвлөлт  зэрэг гурван ажлыг тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025  оны  төсөвт хориг тавьж, УИХ дахин баталсантай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дээрх ажлууд 2030 оноос эхлэх дүр зурагтай байна. 

50 жилийн түүхтэй Эрдэнэт хотын цэвэр ус, дулаан хангамжийн шугам сүлжээний өнөөгийн нөхцөл байдал  ямар байна вэ гэдгээс асуудал яригдана. Газар доорх инженерийн шугам сүлжээ ашиглалтад ороод 20-50 орчим  жил, ил шугам сүлжээгээ шинэчлээд даруй 20 жил болжээ.  Тиймээс  иргэдээс хамгийн ихээр гаргаж буй санал, хүсэлтэд үндэслэн анх боловсруулсан 2025 оны төсвийн төслийнхөө  80 хувьд  нь өөрчлөлт оруулж,  инженерийн шугам сүлжээ, эрчим хүчийг сайжруулахаар төлөвлөж, төсөвлөөд буй. 

 Өөрөөр хэлбэл, 2030 оныг хүлээхгүйгээр орон нутаг бие даан  инженерийн шугам сүлжээний шинэчлэл, эрчим хүчний асуудлаа  шийдэхээр зорьж  байгаагаа   Засаг дарга Б.Зоригтбаяр хэлэлцүүлгийн эхэнд илэрхийлсэн. 

50 жилийн түүхтэй Эрдэнэт хотын цэвэр ус, дулаан хангамжийн шугам сүлжээний өнөөгийн нөхцөл  ямар байна вэ гэдгээс асуудал эхэлнэ. 

Инженерийн шугам сүлжээний өнөөгийн бодит байдлыг  илтгэх мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаа болон тоон мэдээллийг эхлээд танилцуулья. 

Орхон аймагт 1975 онд ашиглалтад орсон 15,5 км, 1976 онд ашиглалтад орсон 40 м, 1977 онд ашиглалтад орсон 1815 км, 1978 онд ашиглалтад орсон 13831 км, 1992 онд ашиглалтад орсон 750 м, 1995 онд ашиглалтад орсон 320 м, 1997 онд ашиглалтад орсон 370 м, 2005 онд ашиглалтад орсон 135 м инженерийн шугам сүлжээ байна. 

  • Цэвэр усны  119,5 км шугам сүлжээний 75,08  км буюу 64 хувийнх нь хэрэглээний хугацаа дууссан, 
  • Ариутгах татуургын 89,7 км шугам сүлжээний 55,6 км буюу 62 хувийнх нь хэрэглээний хугацаа дууссан,  
  • Дулаан хангамжийн 80,7 км шугам сүлжээний 33,08 км буюу 40,9 хувийнх нь хэрэглээний хугацаа дууссан. 

Эцсийн дүндээ хэрэглэгчдийн найдвартай байдлыг хангах зорилгоор “Эрдэнэт Ус” ОНӨХК-иас 2025 онд шугам сүлжээ шинэчлэх 21 ажил, 14 Ус дулаан хуваарилах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр  төлөвлөж, 2025 оны төсвийн төсөлд 27 тэрбум төгрөгийн төсвийг тусгаад байгаа юм.  Энэ хөрөнгө оруулалтыг аймгийн ИТХ баталбал хамгийн өндөр эрсдэлтэй дулааны  5.8 км, цэвэр усны 6.36 км, ариутгах татуургын 0.596 метр нийт 12км  756 м  шугам эхний ээлжинд шинэчлэгдэнэ.

Энэ нь ашиглалтын хугацаа дууссан шинэчлэх шаардлагатай 163 км шугам сүлжээний 7 хувьд нь хийж буй хөрөнгө оруулалт юм. Үүнийг дагаад орлого болоогүй ус буюу усны алдагдал буурна.  Инженерийн шугам сүлжээг 100 хувь шинэчилж, засварлахад 200 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо судалгааг “Эрдэнэт Ус”-аас гаргажээ. Гэхдээ орон нутаг ийм хэмжээний төсвийг дангаараа үүрч, асуудлыг шийдэх боломжгүй... 

Хөрөнгө оруулалтын үр дүнд орон сууцны хорооллын 5824 өрхийг хангаж буй инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирч, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангагдах юм.

Шугам сүлжээний найдвартай ажиллагаа 30 жилээр уртсах, мэргэжлийн байгууллагуудын засварын зардал буурч, ажилчдын нийгмийн асуудалд эерэг нөлөө үзүүлнэ гээд олон талын ач холбогдолтой.  Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтэд тухайн жилийн төсвөөсөө ийм хэмжээний санхүүжилтыг  тусгаж байгаа нь анхны тохиолдол гэдгийг Монгол Улсын зөвлөх инженер /дулааны/ Д.Хүрлээ тэргүүтэй инженерүүд онцолсон. 

Мөн ирэх онд хийхээр төлөвлөж буй нэг ажил нь 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 Ус, дулаан хуваарилах төвд шинэчлэл хийж, үл хамаарах схемд шилжүүлэн иж бүрэн ялтсан бойлуур суурилуулах юм. Аймгийн хэмжээнд 66 УДХТ-өөр дамжуулан хэрэглэгчдийг дулаан, хэрэглээний халуун усаар хангадаг. Үүнээс  14 нь   “ЭДСЦ” ТӨХК-иас шууд хамааралтай схемээр ажиллаж байна.  Үүнээс улбаатай өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал нь хэрэглэгчдийн эцсийн цэгт усны зарцуулалт хүрэхгүйгээс халаалт доголдох, нягтын туршилт хийх үед шууд даралтад орж айл өрх, ААНБ-ын халаалтын хэрэгсэл задрах гээд сөрөг үр дагавар гарч буй. 

Энэ талаар “ЭДСЦ” ТӨХК-ийн Дулааны шугам сүлжээ Цехийн дарга Л.Анхбат “Хамаарах схемаар ажиллаж байгаа 14 Ус дулаан, хуваарилах төвийг шинэчилнэ гэж байгаа нь маш зөв зүйтэй хөрөнгө оруулалт. Иргэдэд хүрэх үйлчилгээ сайжирч эцсийн цэгт усны зарцуулалт хүрэхгүйгээс улбаатай иргэдээс гарч байгаа гомдол санал шийдэгдэнэ” гэв. 

Ашиглалтын хугацаа дууссан инженерийн шугам сүлжээтэй хамт усны алдагдал байнга яригддаг сэдэв.  

“Эрдэнэт ус” жилд 200 сая төгрөгийн усны алдагдал хүлээдэг. Өнөөдрийн байдлаар тус компани “Эрдэнэт үйлдвэрт” 15 тэрбум төгрөгийн хар данс үүсчээ.   “Эрдэнэт Ус” ОНӨХК-ийн Ус хангамжийн албаны дарга Ц.Мөнхдорж “2004 онд Эрдэнэт үйлдвэрээс 8 сая тонн м.к ус авдаг байхад алдагдал нь 4  сая тонн байсан. 2024 онд 4 сая тонн м.к ус авч байгаа ч алдагдал нь мөн  адил 50 хувьтай байна.  Шугам сүлжээ шинэчилж, 14 Ус дулаан хуваарилах төвийг үл хамаарах схемд  шилжүүлснээр усны алдагдлыг бууруулах боломжтой”-г тайлбарласан. 

Усны алдагдал ба өрний тухай ...?

Аймгийн ус хангамжийн систем бусад аймаг орон нутагтай харьцуулахад өөр. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19.1-т хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэсэн хуулийн зохицуулалттай.  Энэ зохицуулалт ганцхан манай аймагт үйлчилдэггүй. 

Орхон аймаг 65 км зайд байрлах Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ мөрнөөс 24 гүнийн худгаас усаа олборлож, 4 өргөлтийн насосны станцаас шахаж 65 км хос шугамаар дамжуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ олборлодог. “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК  “Эрдэнэт үйлдвэр”-ээс усыг тоолуурын заалтаар худалдан авч аймгийн 109 гаруй мянган хэрэглэгчдийг усаар хангаж байна. 

Улаанбаатар хот болон бусад орон нутагт Ус дулаан хуваарилах төв хүртэл дамжуулах шугамыг Ус сувгийн газар хариуцдаг, харин үүнээс цааш түгээх шугам, хэрэглэгчдийн шугамыг түгээх байгууллага хариуцаж  усны горимд тохируулга хийх, орлого болоогүй усанд бүрэн хяналт тавьдаг. 

Харин Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь эх үүсвэр, Усан сангаа хариуцан ажиллаж,  Ус дулаан хуваарилах төв хүртэл дамжуулах шугамыг хариуцахгүй байгаа нь горим тохируулга хийх боломжгүй, орлого болоогүй усанд хяналт тавих боломжгүй байгаа юм. Мөн Ус дулаан хуваарилах төвүүдэд усны нэгдсэн тоолуургүй айл өрх, ААНБ-д дамжуулах шугамаар усаар хангаж байгаа нь орлого болоогүй усанд хяналт тавих боломжгүй нөхцөл байдалтай байна.  Тиймээс Орхон аймгаас бусад аймагт мөрдөгдөж буй дээрх хуулийн заалтыг орон нутагтаа хэрэгжүүлэх нь туйлын чухал болохыг зөвлөх инженерүүд онцолж байв. 

“ЭДЦС”ТӨХК-ийн техникийн нөөцийн усны шугамны ашиглалт  3 жилийн дараа дуусна 

2025 оны төсвийн төсөлд техникийн усны нөөц шугам барих ажилд 5.3 тэрбум төгрөгийг тусгасан. Энэхүү асуудалтай холбоотойгоор зарим инженерүүд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ёстой ажлыг орон нутгийн төсвөөр хийх нь зөв үү гэдэг  асуудлыг хөндсөн.  Техникийн усны шугамыг шинээр суурилуулснаар усан хангамж талаасаа найдвартай ажиллагаа бүрэн хангагдах учир өнөөдөр үүсээд буй нөхцөл  байдалдаа дүгнэлт хийгээд арга хэмжээ авах нь зөв гэж үзсэн инженерүүд ч байв. 

Техникийн нөөцийн шугам гэдэг нь  “ЭДЦС”ТӨХК-ийн технологийн хэрэгцээний усыг хангадаг ф325 мм-ийн голчтой 5.4 км урттай нэг шугам  юм.  Анхны техникийн усны шугам 1986 онд ашиглалтад орж 1997,1998 оны үед   2 шугам актлагдсан. Үүнээс хойш ашиглаж ирсэн шугамыг 2002 онд шинэчилж ашиглалтад оруулснаар нөөц шугамгүйгээр дангаараа 22 дахь жилдээ ажиллаж  байна. Монгол Улсын Зөвлөх инженер Д.Хүрлээ  орон нутгаас үүнд цаг алдалгүй анхаарахгүй бол эрсдэл хаяанд бийг  сануулсан. 

“ЭДЦС”ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Сурмаахорол “Яг энэ шугамтай холбоотой асуудлаар сүүлийн 3 жил улсын төсөвт тусгуулахаар хандаж байгаа ч хасагдсан. Үндсэндээ сүүлийн 8 жил нь манайхаас оруулсан нэг ч саналыг хүлээж аваагүй учраас бид орон нутагтаа хандаж байгаа юм. Ашиглалтын хугацаа гурван жилийн дараа дуусна. Энэ шугамд гэмтэл гарахад станцын найдвартай ажиллагаа алдагдаж Эрдэнэт хотыг дулаанаар хангаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Сүүлийн жилүүдэд удаа, дараа гэмтэл гарч хүндрэл учруулж байгаа” гэсэн. 
Орон сууцны хорооллууд нэмэгдэхийн хэрээр хэрэглээний халуун усны зарцуулалт жилээс жилд нэмэгдэж буй. Үүнийг дагаад станцын үндсэн тоноглол болон зуух, турбиныг ажилд явуулах тоо нэмэгдэж техникийн усны зарцуулалт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа талаар мэргэжлийнхэн хэлэх болсон. 

Нэг үгээр хэлбэл, энэ шугамд гэмтэл гарахад станцын найдвартай ажиллагаа алдагдаж, Эрдэнэт хотыг дулаанаар хангаж чадахгүй байх эрсдэлд хүрнэ.  Эрчим хүчний зохицуулах хорооны 53 дугаар тогтоолоор халаалтын болон хэрэглээний усны шугам, хоолойн ашиглах журмыг 25 жилээр тогтоосон байдаг гэхээр энэ шугам ашиглалтаас гарахад 3 жил үлджээ. 
2021 онд зураг төсвийг хийлгэж, 2022 онд магадлангаар оруулснаар “Техникийн усны нөөц шугамын угсралт”-ын дагуу зураг төсөв нь бэлэн болсон байна. 

Энэ мэт аймаг, орон нутгийнхаа цэвэр ус, дулаан хангамж, бохирын  инженерийн шугам сүлжээний талаар олон асуудлыг хөндөж, ярилцав. Хэлэлцүүлэгт оролцсон зөвлөх инженерүүд залуу үеийнхэндээ харамгүй мэдлэг, туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ шүүмжлэлийг ч орхигдуулсангүй.  Мэргэжлийн байгууллагууд цаашид анхаарах, үйл ажиллагаандаа тусгах  олон санал санаачилга хэлэлцүүлгээс гарсан. Мөн аймгийн удирдлагууд  ахмад, зөвлөх инженерүүдийн гаргасан зарим асуудлын араас хөөцөлдхөө  илэрхийллээ. 

Мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0
Хуваалцах:

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Та доорх талбаруудыг заавал бөглөх шаардлагатай! *

Шинэ мэдээлэл
Иргэдийн саналд үндэслэсэн ТӨСӨВ ба ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ-ний шинэчлэл
47
0
0
“Эрдэнэт хотын Хүндэт иргэн”-ээр ДӨРВӨН иргэн шалгарлаа
173
0
0
Эрдэнэт хотын өдрөөр Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэнэ
60
0
0
Эрдэнэт хотын Хүндэт иргэдийг шалгарууллаа
143
0
0
ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДЛААНД 21 БАГИЙН 168 ХҮҮХЭД ОРОЛЦЛОО
244
0
0
III шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах Үндэсний баг Орхон аймагт ажиллаж байна
132
0
0
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЕБС-ЫН 1-12 АНГИЙН СУРАГЧИД ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН ДУНД УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА
136
0
0
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн урт аян" номын нээлтээр эхэллээ
458
0
0
Б.Зоригтбаярыг Орхон аймгийн Засаг даргаар батламжиллаа
153
0
0
ЖАРГАЛАНТ СУМЫН УНАГАН ХҮҮ ЗАСАГ ДАРГА БОЛЛОО
429
2
6
9-дэх удаагийн анхдугаарт хуралдаанд Жаргалант сумын сонгуулийн хорооноос мэдээлэл өгөв
410
0
1
А.ТҮВШИНЖАРГАЛ: БИ МАН-Д ИНГЭТЛЭЭ АД ҮЗЭГДЭНЭ ГЭЖ ОГТ БОДСОНГҮЙ
915
1
11
Баян-Өндөр сумын ИТХ-ын даргаар сонгогдсон Э.Эрдэнэбатын товч намтар
255
0
0
Орхон аймгийн ИТХ-ын даргаар Д.Мөнхбат улиран сонгогдлоо
142
0
1
Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог
151
0
0
"Гүн утга" уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчдийн шинэ номууд хэвлэгдлээ
244
0
0
Орхон аймаг 2023 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ Монгол Улсын шилдэг аймгаар шалгарлаа
137
0
0
2а хорооллын авто замын засварыг энэ долоо хоногт эхлүүлэх үүрэг өглөө
170
0
0
ТУСЛАХ БАГШИЙН “ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ”-Г ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
396
0
1
Бодлогоос “гээгдсэн” туслах багш
196
0
0
Эрдэнэтийн харьяалалтай оюутнуудын дунд Эрдэнэт-Шинэ илгээлт тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
162
0
0
БОЭТ энэ онд доод мөчдийн судасны мэс засал, хүүхдийн мэс заслийн эмчийг бодлогоор бэлтгэлээ
160
0
0
Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид тодорлоо
848
0
3
Орхон аймгийн Химичдийн холбооны тэргүүн Р.Улаанхүү: Өөрийн нэрэмжит химийн олимпиаддаа бүсийн хэмжээнд зохион байгуулан
245
0
0
Орхон аймгийн баяр наадмын нээлтэд оролцсон хүүхдүүдэд Calm&Hunnu louyng ресторанаас нэгдсэн журмаар хоол авч өгчээ
1405
1
17
Орхон аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүүллээ
1146
0
3
Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, улсын аваргуудад хүндэтгэл үзүүллээ
3418
0
6
Бугат сумын засаг дарга Х.Ууганбаяр: Дарга гэхээр ууртай, төв царайтай байдаггүй. Тэр ч утгаараа олны өмнө гарч дуулсан
214
0
0
Хуушуур, шорлог, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, ААН-ийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
171
0
0
Даниста-Урд хабитат-Дэнж-Уртын гол чиглэлд автобус явж эхэллээ
171
0
0
Байгаль орчны талаарх цуврал бүтээлийн ээлжит дугаарт Ой судлаач Ганбаатарын Эрдэнэцолмонтой ярилцав
502
0
1
Таеквондогийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
264
0
0
VI хорооллоос Их залуу баг хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил эхэллээ
164
0
0
Зэрлэг амьтдыг хамгаалах стандарт батлагдлаа
287
0
0
Орхон аймаг, Эрдэнэт хотын баяр наадмыг наймдугаар сарын 1,2-нд тэмдэглэнэ
186
0
0
М.ТҮМЭНЖАРГАЛ: Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнд хоцордог, суухгүй байгаа удирдлагуудад арга хэмжээ аван
178
0
0
ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРООТОЙ
209
0
0
“Эрдэнэт хүүхэд хөгжил” баярын үйл ажиллагааны нээлтэд 680 сурагч оролцож байна
235
0
0
Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?
190
0
1
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын далан сэтэрчээ
263
0
0
Шинэ хөдөө-Үйлдвэрлэгч өрх төслийн хүрээнд тоног төхөөрөмж, иргэн ААН-д гэрээгээр эзэмшүүлэх зар
160
0
0
Дулааны цахилгаан станц бүрэн зогсолтын 3 хоногт 206 ажил хийхээр төлөвлөжээ
177
0
0
Долоон бурхан од, Баян-Өндөр хайрханыг тайх ёслол 24,25-нд болно
175
0
0
Эвдрэл үүссэн явган зам, явган замын хашлагыг засварлахад шаардлагатай зардлыг шийдвэрлэлээ
182
0
0
УИХ-ЫН ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР ОРХОН АЙМАГТ 48 ХЭСГИЙН ХОРОО АЖИЛЛАНА
167
0
0
Энэ бямба гаригт “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг болно
163
0
0
Орхон аймаг нэг хүүхдийн үдийн хоолыг 2884 төгрөг болгон нэмэгдүүллээ
175
0
0
Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ
991
4
9
gl
107
0
0
Хойд бүс нь 9,3 сая толгой малтай, 29,400 мянган малчин, мал бүхий өрхтэй бүс юм
171
0
0
Орхон аймгийн засаг даргаар томилогдсон М.Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
136
0
0
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг танилцуулах хойд бүсийн уулзалт ирэх даваа гаригт болно
122
0
0
“ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГАВЛАГДАВ” ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛНА
194
0
0
ОРХОН АЙМГААС ХОЁР СЭТГҮҮЛЧ "ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА" ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА
188
0
0
Хотын өвөлжилтийн бэлтгэл хангах 2024-2025 оны төлөвлөгөөг баталлаа
128
0
0
Орхон аймаг Шинэ Номын өргөөтэй боллоо
193
0
3
2А хороололд баригдах ЕБС-ийн газрын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгов
233
0
0
Н.БАЙГАЛЬМАА: Аливаа улс орны гол цом, хөдөлгөгч хүн нь ерөөсөө л хүн өөрөө билээ
260
0
1
"Орхон сайтуудын холбоо"-ны тэргүүнээр сэтгүүлч Т.Атарбаяр ажиллана
298
1
1
МСНЭ-ийн Орхон салбар зөвлөл нь редакцууддаа хуулийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ
203
0
0
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
185
0
0
Гэр хорооллын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах ХУРДАН төв нээлтээ хийлээ
132
0
0
Хуурайшилтын улиралд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье!
209
0
0
Аймгийн хэмжээнд 3652 малын сэг зэмийг устгаад байна
181
0
0
“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-2024 болж байна
189
0
0
Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
140
0
0
Иргэдийг санал хүсэлтийг хүлээн авах 70353511 дугаарт 2024 оны I улирлын байдлаар 433 өргөдөл, гомдол иржээ
147
0
0
Уурхайчин багт 16 давхар 168 айлын орон сууц барих “E kannam” төслийн нээлт боллоо
238
0
1
ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРД ИХЭНХ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
253
0
0
“Орлогод нийцсэн орон сууц”-ны байр худалдан авах хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
219
0
0
Авто замын нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор нөхөх ажил үргэлжилж байна
221
0
0
Энэ жил “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг "БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэн
144
0
0
ӨНӨӨДӨР КАЗАХ ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР БОЛОХ НАУРЫЗЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА
333
0
2
Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт болно
168
0
1
Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт болно
159
0
0
2024 оны 2-р сарын байдлаар Орхон аймагт 335 ажлын байр бий болсны 64.2 хувь буюу 215 нь шинэ ажлын байр байна.
142
0
0
Эрдмийн баяр”-аар А үсгийг найман саяар үнэлжээ
243
1
1
Шар усны үерийн эрсдэлээс сэрэмжлүүлж байна
237
0
0
Сурагчдын III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ
140
0
0
Малын сэг зэмийн устгалыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
141
0
0
Монголбанк сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олголоо
141
0
0
Фэйсбүүк, инстаграм зэрэг платформууд хэсэг хугацаанд унтарчээ
231
0
6
ЖДҮ-ийн зээлийн санхүүжилтыг ирэх гуравдугаар сард багтана олгоно
188
0
1
Гуравдугаар сарын 15-наас 200 тн нөөцийн махыг худалдаанд гаргана
207
0
0
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Засгийн газрын “Шуурхай бүлэг III” өнөөдөр манай аймагт ажиллалаа
155
0
0
Группийн хуралд оролцох гэж эмнэлэгт ирдэг байсныг болиулав
309
0
2
Орхон аймагт 230 гаруй толгой мал зүй бусаар хорогджээ
153
0
0
Малчдын зээлийг хойшлуулах асуудлаар банкуудтай зөвшилцөлд хүрлээ
157
0
0
Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн хэмжээнд нийт 13 хүүхэд шинээр мэндэлжээ
195
0
1
Эрдэнэт хотоос 30 хүүхэд БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломж бүрджээ
164
0
0
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ СУЛЛАЖЭЭ
183
0
0
Орхон аймагт энэ оны эхний 1 сарын байдлаар шинээр 96 ажлын байр бий болжээ
201
0
0
Шинийн 2,3-нд Өрхийн эмнэлгүүд 11:00-14:00 цаг хүртэл ажиллана
154
0
0
БУЛГАН АЙМГИЙН БУГАТ СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ,АВАРГА ТАРИАЛАНЧ МЯНГАТ МАЛЧИД ШАЛГАРЛАА
444
0
4
Сар шинийн баярыг тохиолдуулан анхааруулах ЗӨВЛӨМЖ
204
0
0
Сар шинийн баярын босгон дээр МСНЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүлэгчид  уламжлал ёсоороо ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
172
0
0
“Номын өргөө” цогцолбор барилга 2023 оны шилдэг барилгын нэгээр шалгарлаа
203
0
0
Баян-Өндөр сумын аюулгүйн нөөц дэх өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олгоно
293
0
0
Нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан 30 орчим иргэн архины хамаарлаас бүрэн гарч, гэр бүлдээ эргэн очсон сайн үр дүн гарчээ
163
0
0
Иргэн бүрт 2022 оны ноогдол ашиг 116 мянган төгрөг олгоход бэлэн боллоо
412
0
0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1072 хувьцааны данс нээж өгнө гэх залилан ихэсчээ
265
0
0
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булганд дахин нэр дэвшихээр намын дарга нараа "тойглож" явна
255
0
0
"Ирээдүйн одод" сургуулийн спорт заалны өргөтгөл ашиглалтад орлоо
182
0
0
Дарханд шатахууны сав шатаж, гурван иргэн амиа алдсан хэрэгт 2 ажилтанг буруутгаж ЯЛЛАЖЭЭ
200
0
0
Хотын суурьшлын бүсэд байрлалтай ШТС-уудыг нүүлгэнэ шилжүүлнэ
168
0
0
СТАТИСТИК: 2023 онд 63.9 мянган эх амаржиж, төрөлт өмнөх оноос 1200-гаар буурчээ
181
0
0
Монгол Улсад анх удаа сумын хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж энэ сарын 29-нд нээлтээ хийнэ
357
0
1
Сурагчдын гуравдугаар улирлын хичээл даваа гарагт эхэлнэ
320
0
4
НӨАТ-ын IV улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
208
0
0
ГАЛ ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАНА
98
0
0
Хоёрдугаар сарын 1-нээс НОГДОЛ АШИГ болох 120 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ
283
0
1
Улаанбаатар хотоос Эрдэнэт хотыг зорино ирэх иргэд их байна
377
0
0
2022,2023 оны ЭТТ ХК-ийн ногдол ашиг болох 430 мянган төгрөгийг хоёр хувааж олгоно
153
0
0
ОРХОН АЙМГААС УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО
118
0
0
Цагаанчулуут багт 150 айлын 16 давхар орон сууцыг барихаар төлөвлөж байна
219
0
0
Эрдэнэт хотын гоё зурагууд
298
0
0
17-р сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны бохирын шугам, ариун цэврийн байгууламжийг 62,4 сая төгрөгөөр засварлана
185
1
1
Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын алба хаагчид цахимжуулалтын чиглэлээр туршлага судаллаа
131
0
0
“Эрдэнэтэд үйлдвэрлэв” төвийг энэ онд ашиглалтад оруулна
233
0
0
Л.Галсансайхан нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо
220
0
0
Авто зам-2024 хэлэлцүүлэг боллоо
124
0
0
Эрдэнэт Ус, Хот тохижуулах газарт 2,5 тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийнэ
142
0
0
Outlaw - Эрдэнэт бол хот
202
0
0
Аудио- Эрдэнэт бол хот
172
0
1
Зэст багт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, шинэчлэл хийнэ
173
0
0
Хүрэнбулаг багийн тохижилтод 409.2 сая төгрөг зарцуулна
171
0
0
Шанд, Даваат багт орон нутгийн төсвийн 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ
239
0
0
Энэ онд БОЭТ-д орон нутгийн төсвийн 3,5 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ
96
0
0