Жил бүрийн 3-р сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг энэхүү өдөр казах түмний үндэсний их баяр болох Наурызын баяр тохиодог.
Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн түүчээлж ирсэн Монголын ард түмэн казахуудын эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн тэмдэглэдэг.
2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн.
Наурызыг тэмдэглэх ёс
Гуравдугаар сарын 22-ны өдрийн өглөө мандах нарыг харж, түүнийг хүлээн авахаас Наурыз эхэлдэг. Дараа нь, ахан дүүс, төрөл төрөгсөдтэйгөө золгодог. Эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барилцан золгох аль эсвэл хоёр гараараа мэндчилэн, цээжээрээ хүүрч золгодог нь “амь насны минь түшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл юм.
Айл болгон сүү цагаан идээ, будаа, мах зэрэг долоон төрлийн амттанаар ширээгээ засдаг. Долоон төрлийн зүйлээр амталсан “мах, давс, ус, аарц, будаа, буудай, сонгино” наурыз-көже буюу Наурызын шөлөөр зочдоо дайлах ёстой. Уламжлал ёсоор хүн бvр айл болгонд зочилж, Наурызын шөлийг цадатлаа уух ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн бэлгэдэл ажээ.
0 сэтгэгдэл