Эрдэнэт хот "Илгээлтийн эзэд" 50 жил, Хангайн бүсийн хурдан морины уралдаанд зориулсан барилдаанд 256 бөх зодоглосон. Уг барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Хүч" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, Орхон аймгийн Цагдаагийн газрын бөх аймгийн өсөх начин О.Баярбаасан найм давж түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэлээ.
Өнөөдөр болсон барилдаанд улсын харцага Н.Батзаяа, улсын начин А.Батмөнх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Б.Очирхүү, О.Наранбаатар, аймгийн арслан Б.Ганхүү, Г.Батням, Т.Төгсдөлгөөн тэргүүтэй 10 гаруй бөх барилдаагүй.
Учир нь Эрдэнэт хотын уугуул улсын шинэ залуу начин Ө.Батзул агсныг өнөөдөр сүүлийн замд нь үдсэн юм.
Мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
2
1
0 сэтгэгдэл