2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Жаргалант сумын хэмжээнд нийт 2366 сонгогч бүртгэгдсэнээс 1597 сонгогч санал өгч 67.54 хувийн ирцтэй. Үүнээс шилжин ирсэн сонгогч байхгүй, 5 сонгогч түр хасав тэмдэглэгээг сэргээж саналаа өгсөн. 29 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгжээ.
МАН-аас 20 нэр дэвшигч, АН-аас 1 нэр дэвшигч Төлөөлөгчөөр сонгогдсон. Үүнд Эрэгтэй 16 төлөөлөгч, Эмэгтэй 5 төлөөлөгч сонгогдсон. Насны хувьд 27-30 настай 5 төлөөлөгч, 31-35 настай 4 төлөөлөгч, 36-40 настай 5 төлөөлөгч, 41-45 настай 2 төлөөлөгч, 50-60 настай 4 төлөөлөгч, 60 ба түүнээс дээш настай 1 төлөөлөгч, хамгийн залуу төлөөлөгч 27 настай, хамгийн ахмад төлөөлөгч 67 настай байна.
Болосролын хувьд Дээд боловсролтой 16, Бүрэн дунд боловсролтой 5 төлөөлөгч байна. Нягтлан бодогч мэргэжилтэй 3 төлөөлөгч, багш мэргэжилтэй 5 төлөөлөгч, Инженер мэргэжилтэй 4 төлөөлөгч, Малын эмч мэргэжилтэй 2 төлөөлөгч, Их эмч мэргэжилтэй 1 төлөөлөгч, нийгмийн удирдлага мэргэжилтэй 1 төлөөлөгч, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй 1 төлөөлөгч тус тус байна. ИТХ-ын Төлөөлөгчөөр 3 удаа сонгогдсон 4 төлөөлөгч, 2 удаа сонгогдсон 6 төлөөлөгч, анх удаа сонгогдож байгаа 11 төлөөлөгч байна.
Нийт 21 Төлөөлөгчөөс: Улаантолгой баг 12-2-1 дүгээр хэсэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Нямсүрэнгийн ХАДАА 318 сонгогчийн санал авч нийт сонгогчийн 64.2%,
Жаргалант баг 12-2-2 дугаар хэсэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Лхагвасүрэнгийн Учрал 387 сонгогчийн санал авч нийт сонгогчийн 63,9%,
Дулаан-Уул баг 12-2-3 дугаар хэсэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ганболдын Хангал 347 сонгогчийн санал авч нийт сонгогчийн 69,8%-иар тус тус төлөөлөгчөөр тус тус сонгогсдсон байна.
0 сэтгэгдэл