Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Энэ жил “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг "БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэн

Жилийн бүрийн Гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан бөгөөд Энэ жил “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг "БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ жил “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг "БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэн

Жилийн бүрийн Гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан бөгөөд Энэ жил “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг "БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, манлайлал үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ДЭМБ-ын шинэ зөвлөмжийг шуурхай хэрэгжүүлэх, инновацыг нэвтрүүлэх, сүрьеэгийн тархалттай тэмцэхэд олон салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар төлөвлөнө ажиллаж байна. Энэ оны байдлаар Улсын хэмжээнд сүрьеэ өвчнөөр өвчилсөн 3000 гаруй тохиолдол байгаа бол Орхон аймагт 70 орчим иргэн байгаагаас бага насны 3 хүүхэд байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Өнгөрсөн онд Орхон аймагт сүрьеэ өвчнөөр 3 хүн амь насаа алдсан байна.

Монгол Улс сүрьеэтэй тэмцэх үйлсэд чамгүй амжилт гаргасан хэдий ч сүрьеэ нь нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбоотой өвчин хэвээр байна. Хэрэв та сүрьеэгээр өвчилсөн бол эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөөг дагаж сүрьеэ өвчнийг эмчлэх эмүүдийг тасралтгүй ууж, өвчнөө бүрэн эдгээж, амь насаа аврах боломжтой юм.

Харин танд:

• Хоолны дуршил буурах

• Бөөлжих

• Арьс, нүд шарлах

• 3 ба түүнээс дээш хоног халуурах

• Хэвлийгээр өвдөх

• Хөл, гарын хурууны үзүүр бадайрах, өвдөх

• Арьсаар тууралт гарах

• Цээжний доод хэсгээр өвдөх

• Арьс амархан хөхрөх

• Буйлнаас цус гоожих

• Хамраас цус гаргах

• Шээс хар эсвэл бор өнгөтэй болох

• Үе мөч өвдөх

• Толгой эргэх

• Нүдний хараа муудах

• Чих шуугих

• Сонсгол буурах зэрэг шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл