Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Орхон аймагт 230 гаруй толгой мал зүй бусаар хорогджээ

Баян-Өндөр сумын хэмжээнд 530  малчин өрх, 314 мал бүхий өрх, Жаргалант суманд  464 өрх, 72 мал бүхий өрхийн нийт 175329 толгой мал тоологдсон.

Орхон аймагт 230 гаруй толгой мал зүй бусаар хорогджээ

Баян-Өндөр сумын хэмжээнд 530  малчин өрх, 314 мал бүхий өрх, Жаргалант суманд  464 өрх, 72 мал бүхий өрхийн нийт 175329 толгой мал тоологдсон.  
Энэ жил малчдын төвшинд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 97.3 хувьтай хангасан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хамгийн чухал нь байгалийн  хадлан байдаг. Малчдын төвшинд 9500 тонн хадлан бэлтгэхээс 9700 тонн хадлан бэлтгэсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өндөр сумын 5 чиглэлд,  Жаргалант сум руу 6 чиглэлд ажлын хэсэг гарч, малчдад төрийн үйлчилгээг үзүүлэх,  нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэх ажлыг зохион байгуулсан. Малчдын хувьд бэлтгэсэн хадлангийнхаа 70 орчим хувийг нь хэрэглэж, 30 хувийн үлдэгдэлтэй байна. 
Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн. Орхон аймгийн хэмжээнд 39 удаагийн цас орсон. Хунгар газраа 20-25 см, тал газраа 10-15 см цастай байна. Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 21-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа бол Орхон аймгийн тухайд  230 гаруй толгой мал зүй бусаар хорогджээ. Баян-Өндөр сумын хэмжээнд 2 сард АОК-ын шийдвэрээр сумын аюулгүй нөөцөд бэлдсэн 400 боодол өвс, 1000 шуудай тэжээлийг 410 мал бүхий малчин өрхөд олгоод байна.
Өвс, тэжээл зайлшгүй дутагдалтай байгаа малчдадаа аймаг, сумын нөөцөнд байгаа өвс тэжээлийг олгоно.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл