Байгууллагын удирдлагуудтай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, 8 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Жил бүр өмнөх оны ажлын гүйцэтгэлийг дүгнэж, дараагийн оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан баталдаг бөгөөд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг бодитоор үнэлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм
2026 он нь аймгийн 2026–2030 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх гарааны жил бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх эхлэл тавигдах онцлогтой жил юм. Эдгээр бодлого, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлж, бодит үр дүн гаргахын төлөө хамтран ажиллана.
2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь, хариуцлагатайгаар биелүүлж, үр ашигтай ажиллахыг нийт удирдлага, хамт олонд уриаллав.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл