Эрдэнэт хотын 50 жилийн ой, “Бүх хайраа гэр бүлдээ” аяны хүрээнд зохион байгуулж буй “Erdenet Talent-2026” урлагийн их наадмын нээлт Амарын талбайд боллоо. Энэ удаагийн наадам нь бүх насныхны авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилготойгоор агуулга, хамрах хүрээгээ тэлж, Орхон аймгийн Соёл урлагийн газар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Нээлтийн арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд болон соёл, урлагийн байгууллагын төлөөллүүд оролцож, наадмын ач холбогдлыг онцлон оролцогчдод амжилт хүслээ. Наадмын шалгаруулалт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах анги, мөн насанд хүрэгчдийн гэсэн таван ангиллаар зохион байгуулагдаж байна. Оролцогчид дуу, бүжиг, хөгжим, язгуур урлагийн төрлүүдээр гоцлол болон хамтлагийн хэлбэрээр авьяас чадвараа сорих юм. Энэ жилийн наадамд 650 гаруй хүүхэд, 150 гаруй насанд хүрэгчид оролцож байгаа бөгөөд шалгаруулалтыг Соёл урлагийн цогцолборын хоёр танхимд зэрэг явуулж байна. Харин наадам энэ сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжилж, шилдгүүдийн гала тоглолт, шагнал гардуулах ёслолоор өндөрлөнө
Шүүгчдийн бүрэлдэхүүнд дотоод, гадаадын нэр хүндтэй уран бүтээлчид багтсан бөгөөд тэд авьяаслаг оролцогчдоос шилдгүүдийг тодруулах юм.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл