"Эрин зууны бахархал Эрдэнэт – 50 жил”, Эрдэнэт хотод хэвлэл мэдээллийн салбар үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МСНЭ-ийн Орхон аймгийн салбар хамтран Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб болон орон нутгийн сэтгүүлч, уран бүтээлчдэд зориулсан “Уул уурхай ба сэтгүүл зүй” сэдэвт танилцах аялал, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Арга хэмжээний үеэр Орхон аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлууд, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан хийж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Тухайлбал, 2026 онд хотын дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд 11 байршилд нийт 5.83 км авто замыг шинэчлэх ажил багтаж байна. Мөн “Эрдэнэт цэнгэлдэх” хүрээлэнгийн их бүрэн засвар, тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд Бурхан багшийн сэрэг орчмын засвар, тохижилтын ажил үргэлжилж буй аж.
Үүнээс гадна “Эрдэнэт цэнгэлдэх” хүрээлэнд авто зогсоолын тохижилт хийх, Урт цагааны гудамжийг засварлан шинэчлэхээр төлөвлөжээ. Хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд 10 байршилд шинээр ногоон байгууламж байгуулж, 13 байршилд 400 гаруй шинэ гэрэлтүүлэг суурилуулахаар ажиллаж байгааг энэ үеэр онцолсон юм.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл