Орхон аймагт 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 38,224 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2024 оны жилийн эцсийн байдлаар бүртгэгдсэн 33,854 тээврийн хэрэгслээс 4,370-аар илүү, өмнөх оноос 12.9 хувийн өсөлттэй үзүүлэлт юм.
Тээврийн хэрэгслийн тоо ийнхүү нэмэгдэж байгаа нь аймгийн хэмжээнд эдийн засгийн идэвхжил, хүн амын өсөлт, хөдөлгөөн нэмэгдэж байгааг харуулж байна. Мөн иргэдийн автомашин эзэмших хэрэгцээ, хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой гэж холбогдох байгууллагууд үзэж байна.
Орхон аймагт жил бүр дундаж өсөлт 10–15 хувийн хооронд хэлбэлздэг бөгөөд 2025 оны эхний 10 сарын байдлаар энэ үзүүлэлт өмнөх оноос илүү хурдацтай өссөн дүнтэй байна.
Мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл