“Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэгчээрашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудаастатан буулгах, нээлттэй хувьцаат компани болгохталаар өнгөрсөн оны буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар хэлэлцсэнбайдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Төрийн өмчит18 компанийн хувьцааг нээлттэй болгохоор тогтоолынтөслийг УИХ-д оруулан хэлэлцсэн. Засгийн газрын2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэитгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 ондхөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд“Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийнөмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 ондбиржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлбатлах тухай” тогтоолыг өргөн мэдүүлсэн.Тухайлбал, Үндсэн чиглэлийн төсөлд агаарынтээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болонхудалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээрдамжуулан олон нийтэд санал болгон худалдажнээлттэй хувьцаат компани болгохоортөлөвлөсөн. Үүнд “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйнкорпораци” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК, “ЭрдэнэсТавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэскритикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаанстанц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнодбүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааныцахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК багтжээ.
Эрдэнэтчүүдэд шууд хамааралтай гэж үзэх “Эрдэнэт Үйлдвэр”, “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нээлттэй хувьцаат компани болгох жагсаалтад оржээ. Уг саналаар 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тообуурах, олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн тоонэмэгдэх, төрийн өмчит компани, үйлдвэрийнгазруудын тоог 18-аар буюу 18.8 хувиар бууруулж 82 болгохоор тусгасан гэдгээ танилцуулж байлаа.Дээрхээс харвал, Төрийн өмчит компаниудыннээлттэй хувьцаа компани болгох хууль эрх зүй, эдийнзасгийн орчин манай улсад бий юү гэдэг асуултынөмнө ирээд байна. Олны дунд “нуухыг нь авах гээднүдийг нь сохлох” гэгч болох вий гэсэн болгоомжлолбайна. Энэ нь Төрийн өмчит компаниудыг нээлттэйхувьцаат компани болгож, хувьцааг нь арилжаалснааролон нийтийн хяналтыг сайжруулна гэж байгаа ч бодитбайдал дээр хувьцаагаа гадны компаниудад алдааддуусна гэх хардлага ч бий. Стратегийн ачхолбогдолтой, суурь сайтай төрийн өмчит компаниуд, тухайлбал цахилгаан, дулаан, эрчим хүчтэй холбоотойкомпаниуд байна.
Дээрх компаниудын 51 хүртэлх хувийг төрд хадгалнагэж ярьж байгаа ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49:51-хувийнжишээн дээр бид бүхэн юу болсныг мэднэ. Хоёр талболж, дотооддоо байнгын маргаантай, тендер, худалдан авалт нь хэрүүлтэй, шүүхийн асуудалтасардаггүй байдал үүссэн. Ийм байдал дахин гарахгүйгэх баталгаа байна уу хэмээх болгоомжлол бий.
Үнэхээр Төрийн өмчит компаниудыг хувьчлах, хувьцаагнь арилжаалахад Монгол Улсын эдийн засаг хууль эрхзүйн орчин өнөөгийн байдлаар хангалттай биш. өрхийнорлогоо арай гэж болгож байгаа иргэд Төрийн өмчиткомпаниудын хувьцааг худалдаж, түүнд хяналт тавинагэдэг мянгуужингийн үлгэр болох вий дээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаБ.Цэнгэл өнгөрсөн оны нэгдүгээр сарын 7-нд дээрх асуудлаар мэдээлэл өгсөн байдаг. Тэрбээр, "Нэмэлтхувьцаа гаргаж, хөрөнгийн биржийг нээлттэй ХК болгох18 жагсаалт гаргасан. Дуудлагаар худалдах долоонкомпанийн жагсаалт гарсан. Бусад нь өөрчлөнбайгуулах, татан буугдах чиглэлээр тодорхой тооныкомпанийн нэрийг оруулж ирсэн. Үүнийг Засгийн газархэлэлцэхийг дэмжсэн” гэсэн байна.
Ямар ч байсан төрийн өмчит компаниудыг хөдөлгөх асуудал гараанаас гарсан, энэ хаврын чуулганаар ярилцах нь цаг хугацааны асуудал болсон гэдгийг эх сурвалжуудын мэдээллээс харж болно. “Эрдэнэт Үйлдвэр”-ийн тодорхой хувийг хөдөлгөх эсэх эрдэнэтчүүдэд туйлын хамаатай хэвээр байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн уулзалт бүр дээр алгасахгүй ярьдаг нэг асуудал бий. Энэ нь Эрдэнэтчүүд “Эрдэнэт Үйлдвэр”-ээс хэзээ ногдол ашиг авдаг болох вэ гэсэн асуулт мөнхийн сэдэв хэвээр. Энэ үйлдвэр маань газар нутаг дээр нь байгуулагдсан учраас, үйлдвэр дагасан эдийн засгийн болоод эрүүл мэндийн дам хохирлыг амсаж ирсэн Эрдэнэтийнхэнд илүү хамаатай байхаас гадна Монгол улсын стратегийн томоохон нөөц гэдгээрээ төрд илүү хамааралтай үлдэх үү. Харин энэ ойлголтын огтлолцол хувьчлалын асуудалтай хамааралтай гэдгийг олон нийт мэдэж байгаа.
М.Мөнхцэцэг
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
Уншихад лайтай юмаа юу ойлгосонгүй