1996 оны Атлантын Олимпийн наадмын хүрэл медальт, XX зууны манлай жүдоч, Монгол Улсын гавьяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн эхэллээ.Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жил, Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэний 30 жилийн ойд зориулан зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь 2026 оны 5 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд үргэлжилнэ.
“Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жил” ойн хүрээнд, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Орхон аймаг, Эрдэнэт хотоос төрөн гарсан спортын алдартнууддаа хүндэтгэл үзүүлж, тэдний нэрэмжит улсын хэмжээний тэмцээн уралдааныг орон нутагтаа тогтмол зохион байгуулж байна.
Мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл